Mar 15, 2009

Англи хэлний онлайн сургалт эхэллээ

Англи хэлний багш нарын мэргэжлийн болон заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэх, багш нарыг гарын авлагаар хангах, сургалтын орчинг сайжруулах,англи хэлний бүх нийтийн боловсролыг сайжруулах зорилгоор БСШУЯ-аас зарласан Англи хэлний сургалтыг эрчимжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх TAX-2008-01 дугаар зөвлөх үйлчилгээний тендерт " Голден Бридж" сургалтын төв гүйцэтгэгчээр шалгарч хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд манай аймгийн багш нар 3 төрлийн ном сурах бичиг хүлээн аваад байгаа билээ. Багш нарыг ажлын байрнаас нь мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор, уг хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нэг гол ажил нь багш нарын онлайн сургалт юм.
Дорнод аймгаас онлайн сургалтанд дараах тооны багш нар хамрагдаж байна.

  1. Гомбо Саранчимэг - 1 сургууль - saranchimeggombo@yahoo.com
  2. Moнхоорой Мөнхтуул - 1 сургууль - Tuulka878@yahoo.com
  3. Цэрэндорж Золбаяр - 1 сургууль - tzzoloo_do@yahoo.com
  4. Дамдинцойжил Уянга - 1 сургууль - Nomun_uka@yahoo.com
  5. Энхтайван Мөнхтуяа - 2 сургууль - muujguu_2009@yahoo.com
  6. Гомбосүрэн Түмэндэлгэр - 2 сургууль - tumee_g85@yahoo.com
  7. Баатар Болормаа - 5 сургууль - enhjin2002@yahoo.com
  8. Самбуу Цэрэнтогтох - 5 сургууль - tseto-67@yahoo.com
  9. Риймаа Эрдэнэсувд - 5 сургууль - Rm_erdenesuvd@yahoo.com
  10. Мөнх Дулмаа - 5 сургууль - Dulmaa0201@yahoo.com
  11. Гончиг Энхтуяа - 6 сургууль - enhk29@yahoo.com
  12. Энхтайван уянга - 6 сургууль - lyricpeace@yahoo.com
  13. Батаа Баттуяа - 6 сургууль - magic6276@yahoo.vom
  14. Намсрайжав Батчимэг - 6 сургууль - ann_014780@yahoo.com
  15. Наранбуян Цэцэгмаа - 6 сургууль - tseemee82@yahoo.com
  16. Жанчивдорж Дэлгэрзаяа - 8 сургууль - dzayaj69@yahoo.com
  17. Өнөрбаян Ганзул - 8 сургууль - ganzulenhee@yahoo.com
  18. Оюунбалдан Саранцэцэг - 8 сургууль - Baajii_nomin@yahoo.com
  19. Зоригт Ууганбаяр - 8 сургууль - esugen-mt@yahoo.com
  20. Алтанцэцэг Чимэгмаа - 8 сургууль - chimegmaa1@yahoo.com
  21. Ганбаатар Эрдэнэ - 11 сургууль- erdene_mn99@yahoo.com
  22. Ширбазар Өргөнбаяр - 11 сургууль - orgoo_sh@yahoo.com
  23. Тунгалаг Гантулга - 11 сургууль - tganna2008@yahoo.com
  24. Бадрах Энхцэцэг - 12 сургууль -Enhtsetsegbadrah@yahoo.com
  25. Амгаа Түмэнбаяр - 12 сургууль- tumee_amgaa@yahoo.com
  26. Өвгөнхүү Болорчимэг - 12 сургууль - boba_8899@yahoo.com
  27. Задь Нарантуяа - 12 сургууль - tuya_8848@yahoo.com
  28. Батмөнх Баярмаа - 12 сургууль - mg5499@yahoo.com
  29. Мягмарсүрэн Гэрэлт-Од - 12 сургууль- Gerel_1982@yahoo.com
  30. Чимэддорж Сарангэрэл - Шинэ Хөгжил -Chimeddorjsarangerel@yahoo.com
  31. Пүрэв Баярмаа - Шинэ Хөгжил - Bayarmaa_prv@yahoo.com
  32. Дамбий Цэцэгжаргал - Шинэ хөгжил - dambiitsetsegjargal@yahoo.com
  33. Баатар Отгончимэг - Шинэ Хөгжил - Otgoo8412@yahoo.com
  34. Бямбаа Бямбасүрэн - Шинэ Хөгжил - byambaa_8006@yahoo.com
  35. Жалсан Сувдчимэг - Шинэ Хөгжил - jsuvdchimeg@yahoo.com
  36. Баатар Батзаяа - Хан-Уул - batzaya_baatar@yahoo.com
  37. Бэхжав Хандсүрэн - Хан-Уул - behjavkhandsuren@yahoo.com
  38. Галаа Батцэцэг - Хан-Уул - shakira7924@yahoo.com
  39. Самбуу Дашзэвэг - Хан-Уул - z_zivgee@yahoo.com
  40. Дорж Мөнхцэцэг - Хан-Уул - d_muug@yahoo.com
  41. Гомбодорж Баярцэцэг - Хан-Уул - erka_2005@chinggis.com
  42. Дэчинравдан Баяржаргал - Хан-Уул - newland11@yahoo.com
  43. Бадиа Золзаяа - Хан-Уул - honeyjm@ymail.com
  44. Нараа Ягаанцэцэг - Хан-Уул - pink_n@yahoo.com
  45. Цэнд Отгонтуяа -Хан-Уул -oogii_ok@yahoo.com
  46. Өлзийбаян Гантуяа - 5 сургууль - xangush@yahoo.com.sg
  47. Төмөр Ууганцэцэг - 5 сургууль - uugii8957@yahoo.com
  48. Тунгалагтуул Гэрэлмаа - 5 сургууль - geegii200966@ymail.com
  49. Шинуу Нарантуяа - 5 сургууль - naraash@ymail.com
  50. Чулуун Отгонтунгалаг - 1 сургууль - tsomirlog_1@yahoo.com
  51. Пүрэвдорж Батцэцэг - Дорнод ДС - purevdorjbattsetseg@yahoo.com
  52. Сүхбаатар Батдулам - Дорнод ДС - dulammn@yahoo.com
  53. Рагчаа Жаргалтуяа - Дорнод ДС - rjargaltuya@yahoo.com
  54. Ганболд Оюунбилэг - Дорнод ДС - obg_club@yahoo.com
  55. Догсом Болормаа - Дорнод ДС - boloroo29@yahoo.com
  56. Базаррагчаа Солонго - Дорнод ДС - sokika813@yahoo.com
  57. Тавнай Мөнхцэцэг - Дорнод ДС - mongoo_0219@yahoo.com
  58. Содномдаваа Бадамхорол - Дорнод ДС - badamaa_maa@yahoo.com
  59. Төмөр Отгонсүрэн - 11 сургууль - Ironsahius@yahoo.com
  60. Ганбаатар Ууганчимэг - Халхгол - uuganaa_g@yahoo.com
  61. Хүдэрчулуун Чулуунцэцэг - ШСТТС - chuluunaa2009@yahoo.com
  62. Пүрэвсүрэн Чимэгсүрэн - ШСТТС - pchimegee@yahoo.com
  63. Даваажав Сарнай - 8 сургууль - sarnai.davaajav@yahoo.com
  64. Сүхбаатар Чулуунцэцэг - 11 сургууль - Suhbaatarchuluuntsetseg@yahoo.com
  65. Оюунчимэг Энхсайхан - Хөлөнбуйр - dogerelee_@thyahoo.com
  66. Лхагвадорж Болормаа - 1 сургууль - Yundenbolor@yahoo.com
  67. Сүхбаатар Болортуяа - Хан-Уул - s_bdoroo83@yahoo.com
Багш нарын дээрх e-mail хаягаар тухайн багш бүрт онлайн хичээлд орохдоо хэрэглэх нууц үг, нэр ирэх болно. Дараах хаягаар орж онлайн хичээлд орно. www.inlingua.mn

Mar 11, 2009

Мэдээ мэдээлэл

ХИС-ийн магистрын сургалтанд сурч байгаа магистрантууд 2009 оны 03 дугаар сарын 20-ны

өдрийн 17:00 цагт 5 дугаар сургууль дээр цугларна уу. Хоёр дахь ээлжийн хичээл эхэлнэ.

Feb 17, 2009

Мэдээ мэдээлэл


Golden bridge books

Англи хэлний багш нарыг орчин үеийн сургалтын материал, гарын авлагаар хангаж, мэргэжлийн ур чадварыг нь сайжруулан улмаар бүх нийтийн англи хэлний боловсролыг дээшлүүлэх зорилгоор БСШУЯ-аас зарласан Англи хэлний сургалтыг эрчимжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ТАХ-2008-01 дугаар зөвлөх үйлчилгээний тендэрт " Голден Бридж " боловсролын төв гүйцэтгэгчээр шалгарч захиалагчын ажлын даалгаврын дагуу энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэхүү хөтөлбөрийн Англи хэлний багш нарыг сургалтын материал, гарын авлагаар хангах ажлын даалгаврын хүрээнд манай аймгийн англи хэлний багш нарт 3 төрлийн ном ирсэн бөгөөд тус номыг сургуулийн номын сангаар дамжуулан багш нар сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэх юм. Ном сурах бичгээ аваагүй сургуулиуд БСГ-т ирж авна уу.

Jan 30, 2009

Гадаад хэлний багш нарын мэргэжлийн өдөрлөг


Гадаад хэлний багш нар
мэргэжлийнхээ өдөрлөгийг хамт
тэмдэглэлээ

Монголын багш нарын баярын 43 жилийн ойг угтаж Хэрлэн сумын гадаад хэлний багш нар мэргэжлийнхээ өдөрлөгийг хамт тэмдэглэлээ. Өдөрлөг 2009 оны 01-р сарын 28-нд Улсын тэргүүний 5-р сургуульд болсон бөгөөд энэ үеэр тухайн жилийн мэргэжлийн аварга багш нарыг тодруулсан юм. Энэ жилийн мэргжлийн аварга багшаар 5-р сургуулийн орос хэлний багш Б.Жамьян, Хан-Уул сургуулийн орос хэлний багш Х.Оюунсүрэн, 8-р сургуулийн англи хэлний багш Ж.Дэлгэрзаяа нар шалгарч мэргэжлийн аварга багшийн өргөмжлөлөөр шагнуулсан юм. Мэргэжлийн аварга багш нарыг тодруулахдаа тухайн багшийн гаргасан амжилт болон суралцагчдынх нь гаргасан амжилтаар үнэлсэн юм. Багш Б.Жамьян 2007 оны улсын олимпиадад 2-р байранд, Х.Оюунсүрэн 2008 оны улсын олимпиадад 1-р байранд, Ж.Дэлгэрзаяа саяхан болсон Дайнид-ын онлайн олимпиадад 2-р байранд орсон бөгөөд эдгээр багш нарын шавь нар мөн улсын болоод орон нутгийн чанартай уралдаан тэмцээнд амжилт гаргасан юм. Мэргэжлийн аварга багшаар шалгарсан багш нартаа баяр хүргэж сурган хүмүүжүүлэх ажилд нь өндөр амжилт хүсье.
Өдөрлөгөөр 5-р сургуулийн Англи дууны дугуйлангийн суралцагчид ая дууны мэндчилгээ хүргэсэн ба 5 дахь мэдэрхүй тэмцээн болсон юм.
Энэ жилийн Мэргэжлийн өдөрлөг-ийг зохион байгуулсан Р.Эрдэнэсувд ахлагчтай 5-р сургуулийн гадаад хэлний секцийн хамт олонд гүн талархлаа илэрхийлье.
Өдөрлөгт Хөгжмийн сургалттай 12-р сургуулийн багш нараас ганц нь ч ирж амжсангүй бололтой.

Jan 14, 2009

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн магистрын сургалт

Магистрын боловсролын
экстернат сургалтын журам


  1. ХИС нь Дээд боловсролын тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2004 оны 12 тоот тушаал, сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2003 оны 12-р сарын 25-ны өдрийн хурлаар баталсан " ХИС-ийн Дүрэм "-ийн 1,3-д " сургалтыг өдөр, орой, эчнээ, экстернат хэлбэрээр зохион байгуулна " гэж заасны дагуу магистрын боловсролын экстернат сургалтыг зохион байгуулна.
  2. Экстернат сургалтанд :
  • 1993 оноос өмнө их, дээд сургуулийн 5 жилийн сургалтыг дүүргэсэн боловч болзол хангаагүй.
  • Олны хүртээл болсон бүтээл туурвисан, гоц авъяастай хүмүүс
  • 1993 оноос хойш дотоод гадаадын их дээд сургууль төгссөн орон нутагт ажиллаж буй хүмүүсийг хамруулна.
ХИС- нь Монгол Улсын өнөөгийн нийгэм эдийн засгийн байдал, боловсролын байгууллагад ажиллагсад болон, өөрийн сургуулийн төгсөгчдын эрэлт хэрэгцээ,төгсөгчдын санхүүгийн бололцоо, цалин хөлсний асуудлыг харгалзан өөрийн үйлчилгээг олон нийтэд ойртуулах зорилгооор магистрын боловсролын 30 кредит бүхий экстернат сургалтыг дараах 4 чиглэлээр Дорнод аймагт зохион байгуулах гэж байна. Үүнд :
1. Хэл шинжлэл / гадаад хэл заах арга зүй /
2. Боловсрол судлал /
3. Соёл судлал, орчуулга судлал
4. Бизнесийн менежмент
Экстернат магистрантурт суралцах хүсэлтэй хүмүүс өргөдөл, товч анкет, их, дээд сургууль төгссөн нотариатаар баталгаажуулсан бакалаврын дипломын хуулбар зэрэг материалыг бүрдүүлэн 2009 оны 01-р сарын 19- ны 10,00 цагт БСГ-т авчирна. Өмнө нь суралцахаар бүртгүүлсэн хүмүүс мөн энэ өдөр БСГ-т ирнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 99765042 утсаар холбогдон авч болно.

Jan 5, 2009

Dyned-ийн олимпиадад амжилттай оролцлсон багш суралцагчиддаа баяр хүргэе!

Ерөнхий боловсрлын 155 сургуулийн 3027 суралцагч англи хэлний онлайн олимпиадад хамрагдлаа. Дайнидын түвшин тогтоох ерөнхий шалгалтын болон ярианы түвшинг тодорхойлох программ
хангамжийг энэхүү олимпиадад ашигласан.Олимпиадын 1-р шатанд нйит оролцогчдын англи хэл дээр сонсох, унших чадвар, үгсийн сан, дүрмийн мэдлэгийг онлайнаар шалгасан.
Олимпиадын 1-р шатанд 2,0 - оос дээш оноо авсан 22 суралцагч 2 дахь шатанд шалгаран үлдэж англи хэл дээр ярих чадвараа үнэлүүлсэн. Суралцагчдын англи хэл дээр ярих чадварыг тусгай программын тусламжтайгаар тогтоосон. Улаанбаатар хотын сургуулийн суралцагчид Дайнидын төвд ирж шалгалтаа өгсөн бол аймаг, орон нутгийн суралцагчид онлайнаар ярианы түвшингээ шалгуулсан. Онлайны ярианы шалгалтанд оролцогч нэг бүр компьютерийн вэб камерийн өмнө сууж шалгалтаа өгсөн. Олимпиадад оролцогчдыг компьютерийн порграммаар оноо өгч үнэлсэн. Ингээд эцсийн шатны дүн гархад 155 сургуулиас Ж.Мэндбаяр захиралтай Дорнод аймгийн 8-р сургуулийн 20 суралцагч багаараа 5-р байранд орсон амжилт гаргасан байна. Тус сургуулийн Дайнидын хичээлийг Ж.Дэлгэрзаяа багш удирдан явуулдаг юм. Багш нарын олимпиадад улсын хэмжээнд нийт 150 багш оролцсоноос 8-р сургуулийн багш Ж.Дэлгэрзаяа 304 оноогоор 2-р байранд шалгарлаа. Суралцагчдаас 215 оноогоор Ц.Саранцэцэг захиралтай 1-р сургуулийн 10 б ангийн суралцагч Болдбаатарын Очирмөнх 10-р байранд орсон байна. 1-р сургуулийн Дайнидын багш нь Ц.Золбаяр юм. Олимпиадад амжилттай сайн оролцож аймаг орныхоо нэрийг дуурсгасан багш, суралцагчид болон шавь нараа сайн бэлтгэж оролцуулсан багш нартаа баяр хүргэж цааш цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөж байна. Эрдэм ном эрхэм баян дэлгэртүгэй!

Jan 1, 2009

ОУ-ын залуучууд солилцооны хөтөлбөр



Олон улсын залуучуудын солилцооны
Global Xchange (GX) хөтөлбөрт оролцох залуучуудыг сонгон шалгаруулалтанд
урьж байна.



Олон улсын залуучуудын солилцооны Global Xchange (GX) хөтөлбөр нь Их Британий болон Монголын залуучуудыг хамтарсан сайн дурын үйл ажиллагаанд хамрагдан, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломжийг олгож, амьдралын идэвхтэй байр суурьтай, хамт олон, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах хүсэл эрмэлзлэл бүхий дэлхийн иргэд болгон төлөвшүүлэх зорилготой юм.
Тус хөтөлбөрийг VSO олон улсын байгууллага болон Өсвөр үеийнхний хөгжлийн төв хамтран Дорнод аймгийн Чойбалсан хот, Их Британий Кумбриа мужийн Кендал хотод тус бүр 3 сарын хугацаатайгаар 2009 оны 3-р сараас 8-р сарыг дуустал хэрэгжүүлнэ.
Энэхүү хөтөлбөрт 18-25 насны Англи, Монгол залуучууд оролцож, дээрхи орон нутгуудад сайн дурын үйл ажиллагаанд хамрагдах бөгөөд уг хөтөлбөрт оролцох хүсэлтэй залуучудыг сонгон шалгаруулалтанд урьж байна.
Global Xchange (GX) хөтөлбөрт оролцох залуучуудад тавигдах шалгуур:
  1. Монгол улсын иргэн байх
  2. 18-25 настай ( 1983.01.01-1990.12.31 -ны хооронд төрсөн байх.)
  3. Сайн дурын үйл ажиллагаанд оролцох сонирхолтой, оролцож байсан ямар нэгэн туршлагатай
  4. Эрүүл мэндийн хувьд сайн, 6 сарын турш уг хөтөлбөрт оролцох боломжтой
  5. Суурь боловсрол эзэмшсэн
  6. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй
  7. Бичиг баримт, гадаад паспорт визний зөрчилгүй
  8. Монгол болон Их Британий орон нутгийн хүлээн авагч гэр бүлийн энгийн сууцанд Англи сайн дурын ажилтантай цуг амьдрах боломжтой
  9. Уян хатан, нээлттэй, суралцах хүсэл эрмэлзлэлтэй, бусдыг ойлгож, туслах, багаар ажиллах чадвартай байх
  10. Монголд болон Их Британид хөдөө орон нутагт тус бүр 3 сарын турш сайн дурын ажил хийх боломжтой байх
  11. Англи хэлний ярианы чадвартай байх
Та уг хөтөлбөрт оролцохыг хүсч, дээрх шалгуурыг хангасан гэж үзвэл доорх материалуудыг бүрдүүлж
Монгол улс.
Улаанбаатар хот, Шуудангийн 46-р салбар, Шуудангийн хайрцаг 1129.Өсвөр үеийнхний хөгжлийн төв хаягаар болон мөн цахим хэлбэрээр gxmongolia@gmail.com хаягаар 2009 оны 1-р сарын 15-ны 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
  1. Хөтөлбөрт оролцох хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл ( гар бичмэл )
  2. Хавсаргасан маягтыг хуулж авч бөглөх болон уг маягтыг http:www.ecpat.mn вэб хуудсаны Монголын ECPAT булангийн Мэдээлэл хэсгээс татан авч болно.
  3. Өргөдөл гаргагчийн хувийн зан чанарыг тодорхойлсон тодорхойлолтыг албаны 2 хүнээс бичгээр авсан байх ( төрөл садангийн хүн биш байх )
  4. Суурь боловсролын гэрчилгээний хуулбар ( баталгаажуулах шаардлагагүй )
  5. Эцэг эх болон асран хамгаалагч нэг хүнээс хөтөлбөрт оролцохыг зөвшөөрсөн бичиг
  6. Сайн дурын үйл ажиллагааны талаарх өөрийнхөө ойлголт болон оролцож байсан туршлагийнхаа талаар 250 үгтэй зохион бичлэг
  7. Иргэний үнэмлэхний хоёр талын хуулбар ( баталгаажуулах шаардлагагүй, тод гаргацтай байх )
Хөтөлбөрийг зохион байгуулах багаас дээрх материалуудтай танилцсаны үндсэн дээр эхний шалгаруулалтыг хийж, дараагийн шатны шалгаруулалтанд орох 24 хүнд 2009 оны 1-р сарын 27-нд мэдэгдэж, биечилсэн шалгаруулалтанд урина.
Дэлгэрэнгүй мэдээллийг 324333 утсаар Б.Отгонцэцэгээс лавлана уу.

Өсвөр үеийнхний хөгжлийн төв

Global Xchange ( GX ) хөтөлбөрийн баг
GX хөтөлбөрт ороцогчдын анкет
1. ОВОГ НЭР : ..............................................
2. БОЛОВСРОЛ : ..............................................
3. ОДООГИЙН АЖИЛ
СУРГУУЛЬ : .................................................
4. АНГЛИ ХЭЛНИЙ
МЭДЛЭГ / зур / a/ ахан шат б/ дунд шат в/ гүнзгий шат
5. ГАДААД ПАСПОРТТОЙ
БОЛ ВИЗНИЙ
ЗӨРЧИЛТЭЙ ЭСЭХ а/ тийм б/ үгүй
6. ОДООГИЙН ОРШИН
СУУГАА ХАЯГ ................................................
7. ХОЛБОО БАРИХ УТАС
/ 2 утасны дугаар / ................................................
8. ЭНЭ ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР
ХААНААС ОЛЖ МЭДСЭН БЭ? ..............................................

Та дээрх анкетийн асуултуудад үнэн зөв хариулах шаардлагатайг анхаарна уу?
Анкет бөглөсөн : ..................................
Гарын үсэг ..................................
Огноо : 200 .... оны ..... дугаар сарын ........

Дорнод нутгийн цоглог залуус та бүхнийг уг хөтөлбөрт идэвхтэй оролцож орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.