Jan 5, 2009

Dyned-ийн олимпиадад амжилттай оролцлсон багш суралцагчиддаа баяр хүргэе!

Ерөнхий боловсрлын 155 сургуулийн 3027 суралцагч англи хэлний онлайн олимпиадад хамрагдлаа. Дайнидын түвшин тогтоох ерөнхий шалгалтын болон ярианы түвшинг тодорхойлох программ
хангамжийг энэхүү олимпиадад ашигласан.Олимпиадын 1-р шатанд нйит оролцогчдын англи хэл дээр сонсох, унших чадвар, үгсийн сан, дүрмийн мэдлэгийг онлайнаар шалгасан.
Олимпиадын 1-р шатанд 2,0 - оос дээш оноо авсан 22 суралцагч 2 дахь шатанд шалгаран үлдэж англи хэл дээр ярих чадвараа үнэлүүлсэн. Суралцагчдын англи хэл дээр ярих чадварыг тусгай программын тусламжтайгаар тогтоосон. Улаанбаатар хотын сургуулийн суралцагчид Дайнидын төвд ирж шалгалтаа өгсөн бол аймаг, орон нутгийн суралцагчид онлайнаар ярианы түвшингээ шалгуулсан. Онлайны ярианы шалгалтанд оролцогч нэг бүр компьютерийн вэб камерийн өмнө сууж шалгалтаа өгсөн. Олимпиадад оролцогчдыг компьютерийн порграммаар оноо өгч үнэлсэн. Ингээд эцсийн шатны дүн гархад 155 сургуулиас Ж.Мэндбаяр захиралтай Дорнод аймгийн 8-р сургуулийн 20 суралцагч багаараа 5-р байранд орсон амжилт гаргасан байна. Тус сургуулийн Дайнидын хичээлийг Ж.Дэлгэрзаяа багш удирдан явуулдаг юм. Багш нарын олимпиадад улсын хэмжээнд нийт 150 багш оролцсоноос 8-р сургуулийн багш Ж.Дэлгэрзаяа 304 оноогоор 2-р байранд шалгарлаа. Суралцагчдаас 215 оноогоор Ц.Саранцэцэг захиралтай 1-р сургуулийн 10 б ангийн суралцагч Болдбаатарын Очирмөнх 10-р байранд орсон байна. 1-р сургуулийн Дайнидын багш нь Ц.Золбаяр юм. Олимпиадад амжилттай сайн оролцож аймаг орныхоо нэрийг дуурсгасан багш, суралцагчид болон шавь нараа сайн бэлтгэж оролцуулсан багш нартаа баяр хүргэж цааш цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөж байна. Эрдэм ном эрхэм баян дэлгэртүгэй!

No comments: