Jun 25, 2012

Англи хэлний сургалтад 12 багш хамрагдлаа

БСШУЯ-аас ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарын мэргэжлийн мэдлэг, заах арга зүйн чадварыг дээшлүүлэх сургалтыг 2012 оны 5-р сарын 31-ээс 6-р сарын 20- нд Төв аймгийн Чандмань сумын Баянчандмань жуулчны баазад зохион байгууллаа. Энэхүү 21 хоногийн сургалтад Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өмнөговь, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн англи хэлний багш нар оролцов. Дорнод аймгаас дараах багш нар хамрагдаж мэргэжил боловсролоо дээшлүүллээ :
  1. Д. Уянга - 1-р сургууль
  2. Ө. Гантуяа-5-р сургууль
  3. Н. Цэцэгмаа - 6-р сургууль
  4. Д. Сарнай- 8-р сургууль
  5. Г. Эрдэнэ - 11-р сургууль
  6. Б. Баярмаа - 12-р сургууль
  7. Б. Отгончимэг - Шинэ Хөгжил
  8. Б. Оюунтуул- Хан-Уул
  9. Д. Чулуундорж-Матад
  10. Г. Наранцэцэг- Цагаан-Овоо
  11. Ю. Дэлгэрцэцэг- Гурванзагал
  12. Б. Батдулам-Баян-Уул