Jun 10, 2009

Англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт

Монгол дахь Англи хэлний Институт / ELI / нь Хойд Америкийн англи хэлний мэргэжлийн 20-30 багшийг Монголд илгээж багш нарын мэргэжил дээшлүүлэх зуны сургалт зохион байгуулах гэж байгаа бөгөөд Дорнод дээд сургууль сургалтын зохион байгуулагчаар хамтран ажиллах гэж байна.
Англи хэлний Институтын энэхүү зуны хөтөлбөр нь Монголын ЕБС болон их, дээд сургуулийн англи хэлний багш нарын англи хэлний сонсох, ярих чадварыг сайжруулах, түүнчлэн англи хэлний хичээлийг англи хэл дээр заахад оролцогчдыг сэдэлжүүлэхэд чиглэгдсэн болно.
Англи хэлний Институтын мэргэжлийн нэг багш 10-15 хүний бүрэлдэхүүнтэй нэг бүлэгтэй ажиллах ба долоо хоногийн 5 өдөр Дорнод дээд сургууль дээр хичээллэнэ.
Сургалт 7-р сарын 6 наас 7- р сарын 30 хүртэл үргэлжилнэ.
Сургалтанд хамрагдагчдад сертификат олгох ба сургалтын төлбөр 30,000 ₮.
Сургалтанд хамрагдах хүсэлтэй багш нар Дорнод дээд сургуулийн Гадаад хэлний тэнхэмд ирж уулзана уу. Холбоо барих утас 99620633 .