Jan 30, 2009

Гадаад хэлний багш нарын мэргэжлийн өдөрлөг


Гадаад хэлний багш нар
мэргэжлийнхээ өдөрлөгийг хамт
тэмдэглэлээ

Монголын багш нарын баярын 43 жилийн ойг угтаж Хэрлэн сумын гадаад хэлний багш нар мэргэжлийнхээ өдөрлөгийг хамт тэмдэглэлээ. Өдөрлөг 2009 оны 01-р сарын 28-нд Улсын тэргүүний 5-р сургуульд болсон бөгөөд энэ үеэр тухайн жилийн мэргэжлийн аварга багш нарыг тодруулсан юм. Энэ жилийн мэргжлийн аварга багшаар 5-р сургуулийн орос хэлний багш Б.Жамьян, Хан-Уул сургуулийн орос хэлний багш Х.Оюунсүрэн, 8-р сургуулийн англи хэлний багш Ж.Дэлгэрзаяа нар шалгарч мэргэжлийн аварга багшийн өргөмжлөлөөр шагнуулсан юм. Мэргэжлийн аварга багш нарыг тодруулахдаа тухайн багшийн гаргасан амжилт болон суралцагчдынх нь гаргасан амжилтаар үнэлсэн юм. Багш Б.Жамьян 2007 оны улсын олимпиадад 2-р байранд, Х.Оюунсүрэн 2008 оны улсын олимпиадад 1-р байранд, Ж.Дэлгэрзаяа саяхан болсон Дайнид-ын онлайн олимпиадад 2-р байранд орсон бөгөөд эдгээр багш нарын шавь нар мөн улсын болоод орон нутгийн чанартай уралдаан тэмцээнд амжилт гаргасан юм. Мэргэжлийн аварга багшаар шалгарсан багш нартаа баяр хүргэж сурган хүмүүжүүлэх ажилд нь өндөр амжилт хүсье.
Өдөрлөгөөр 5-р сургуулийн Англи дууны дугуйлангийн суралцагчид ая дууны мэндчилгээ хүргэсэн ба 5 дахь мэдэрхүй тэмцээн болсон юм.
Энэ жилийн Мэргэжлийн өдөрлөг-ийг зохион байгуулсан Р.Эрдэнэсувд ахлагчтай 5-р сургуулийн гадаад хэлний секцийн хамт олонд гүн талархлаа илэрхийлье.
Өдөрлөгт Хөгжмийн сургалттай 12-р сургуулийн багш нараас ганц нь ч ирж амжсангүй бололтой.

Jan 14, 2009

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн магистрын сургалт

Магистрын боловсролын
экстернат сургалтын журам


  1. ХИС нь Дээд боловсролын тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2004 оны 12 тоот тушаал, сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2003 оны 12-р сарын 25-ны өдрийн хурлаар баталсан " ХИС-ийн Дүрэм "-ийн 1,3-д " сургалтыг өдөр, орой, эчнээ, экстернат хэлбэрээр зохион байгуулна " гэж заасны дагуу магистрын боловсролын экстернат сургалтыг зохион байгуулна.
  2. Экстернат сургалтанд :
  • 1993 оноос өмнө их, дээд сургуулийн 5 жилийн сургалтыг дүүргэсэн боловч болзол хангаагүй.
  • Олны хүртээл болсон бүтээл туурвисан, гоц авъяастай хүмүүс
  • 1993 оноос хойш дотоод гадаадын их дээд сургууль төгссөн орон нутагт ажиллаж буй хүмүүсийг хамруулна.
ХИС- нь Монгол Улсын өнөөгийн нийгэм эдийн засгийн байдал, боловсролын байгууллагад ажиллагсад болон, өөрийн сургуулийн төгсөгчдын эрэлт хэрэгцээ,төгсөгчдын санхүүгийн бололцоо, цалин хөлсний асуудлыг харгалзан өөрийн үйлчилгээг олон нийтэд ойртуулах зорилгооор магистрын боловсролын 30 кредит бүхий экстернат сургалтыг дараах 4 чиглэлээр Дорнод аймагт зохион байгуулах гэж байна. Үүнд :
1. Хэл шинжлэл / гадаад хэл заах арга зүй /
2. Боловсрол судлал /
3. Соёл судлал, орчуулга судлал
4. Бизнесийн менежмент
Экстернат магистрантурт суралцах хүсэлтэй хүмүүс өргөдөл, товч анкет, их, дээд сургууль төгссөн нотариатаар баталгаажуулсан бакалаврын дипломын хуулбар зэрэг материалыг бүрдүүлэн 2009 оны 01-р сарын 19- ны 10,00 цагт БСГ-т авчирна. Өмнө нь суралцахаар бүртгүүлсэн хүмүүс мөн энэ өдөр БСГ-т ирнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 99765042 утсаар холбогдон авч болно.

Jan 5, 2009

Dyned-ийн олимпиадад амжилттай оролцлсон багш суралцагчиддаа баяр хүргэе!

Ерөнхий боловсрлын 155 сургуулийн 3027 суралцагч англи хэлний онлайн олимпиадад хамрагдлаа. Дайнидын түвшин тогтоох ерөнхий шалгалтын болон ярианы түвшинг тодорхойлох программ
хангамжийг энэхүү олимпиадад ашигласан.Олимпиадын 1-р шатанд нйит оролцогчдын англи хэл дээр сонсох, унших чадвар, үгсийн сан, дүрмийн мэдлэгийг онлайнаар шалгасан.
Олимпиадын 1-р шатанд 2,0 - оос дээш оноо авсан 22 суралцагч 2 дахь шатанд шалгаран үлдэж англи хэл дээр ярих чадвараа үнэлүүлсэн. Суралцагчдын англи хэл дээр ярих чадварыг тусгай программын тусламжтайгаар тогтоосон. Улаанбаатар хотын сургуулийн суралцагчид Дайнидын төвд ирж шалгалтаа өгсөн бол аймаг, орон нутгийн суралцагчид онлайнаар ярианы түвшингээ шалгуулсан. Онлайны ярианы шалгалтанд оролцогч нэг бүр компьютерийн вэб камерийн өмнө сууж шалгалтаа өгсөн. Олимпиадад оролцогчдыг компьютерийн порграммаар оноо өгч үнэлсэн. Ингээд эцсийн шатны дүн гархад 155 сургуулиас Ж.Мэндбаяр захиралтай Дорнод аймгийн 8-р сургуулийн 20 суралцагч багаараа 5-р байранд орсон амжилт гаргасан байна. Тус сургуулийн Дайнидын хичээлийг Ж.Дэлгэрзаяа багш удирдан явуулдаг юм. Багш нарын олимпиадад улсын хэмжээнд нийт 150 багш оролцсоноос 8-р сургуулийн багш Ж.Дэлгэрзаяа 304 оноогоор 2-р байранд шалгарлаа. Суралцагчдаас 215 оноогоор Ц.Саранцэцэг захиралтай 1-р сургуулийн 10 б ангийн суралцагч Болдбаатарын Очирмөнх 10-р байранд орсон байна. 1-р сургуулийн Дайнидын багш нь Ц.Золбаяр юм. Олимпиадад амжилттай сайн оролцож аймаг орныхоо нэрийг дуурсгасан багш, суралцагчид болон шавь нараа сайн бэлтгэж оролцуулсан багш нартаа баяр хүргэж цааш цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөж байна. Эрдэм ном эрхэм баян дэлгэртүгэй!

Jan 1, 2009

ОУ-ын залуучууд солилцооны хөтөлбөр



Олон улсын залуучуудын солилцооны
Global Xchange (GX) хөтөлбөрт оролцох залуучуудыг сонгон шалгаруулалтанд
урьж байна.



Олон улсын залуучуудын солилцооны Global Xchange (GX) хөтөлбөр нь Их Британий болон Монголын залуучуудыг хамтарсан сайн дурын үйл ажиллагаанд хамрагдан, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломжийг олгож, амьдралын идэвхтэй байр суурьтай, хамт олон, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах хүсэл эрмэлзлэл бүхий дэлхийн иргэд болгон төлөвшүүлэх зорилготой юм.
Тус хөтөлбөрийг VSO олон улсын байгууллага болон Өсвөр үеийнхний хөгжлийн төв хамтран Дорнод аймгийн Чойбалсан хот, Их Британий Кумбриа мужийн Кендал хотод тус бүр 3 сарын хугацаатайгаар 2009 оны 3-р сараас 8-р сарыг дуустал хэрэгжүүлнэ.
Энэхүү хөтөлбөрт 18-25 насны Англи, Монгол залуучууд оролцож, дээрхи орон нутгуудад сайн дурын үйл ажиллагаанд хамрагдах бөгөөд уг хөтөлбөрт оролцох хүсэлтэй залуучудыг сонгон шалгаруулалтанд урьж байна.
Global Xchange (GX) хөтөлбөрт оролцох залуучуудад тавигдах шалгуур:
  1. Монгол улсын иргэн байх
  2. 18-25 настай ( 1983.01.01-1990.12.31 -ны хооронд төрсөн байх.)
  3. Сайн дурын үйл ажиллагаанд оролцох сонирхолтой, оролцож байсан ямар нэгэн туршлагатай
  4. Эрүүл мэндийн хувьд сайн, 6 сарын турш уг хөтөлбөрт оролцох боломжтой
  5. Суурь боловсрол эзэмшсэн
  6. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй
  7. Бичиг баримт, гадаад паспорт визний зөрчилгүй
  8. Монгол болон Их Британий орон нутгийн хүлээн авагч гэр бүлийн энгийн сууцанд Англи сайн дурын ажилтантай цуг амьдрах боломжтой
  9. Уян хатан, нээлттэй, суралцах хүсэл эрмэлзлэлтэй, бусдыг ойлгож, туслах, багаар ажиллах чадвартай байх
  10. Монголд болон Их Британид хөдөө орон нутагт тус бүр 3 сарын турш сайн дурын ажил хийх боломжтой байх
  11. Англи хэлний ярианы чадвартай байх
Та уг хөтөлбөрт оролцохыг хүсч, дээрх шалгуурыг хангасан гэж үзвэл доорх материалуудыг бүрдүүлж
Монгол улс.
Улаанбаатар хот, Шуудангийн 46-р салбар, Шуудангийн хайрцаг 1129.Өсвөр үеийнхний хөгжлийн төв хаягаар болон мөн цахим хэлбэрээр gxmongolia@gmail.com хаягаар 2009 оны 1-р сарын 15-ны 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
  1. Хөтөлбөрт оролцох хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл ( гар бичмэл )
  2. Хавсаргасан маягтыг хуулж авч бөглөх болон уг маягтыг http:www.ecpat.mn вэб хуудсаны Монголын ECPAT булангийн Мэдээлэл хэсгээс татан авч болно.
  3. Өргөдөл гаргагчийн хувийн зан чанарыг тодорхойлсон тодорхойлолтыг албаны 2 хүнээс бичгээр авсан байх ( төрөл садангийн хүн биш байх )
  4. Суурь боловсролын гэрчилгээний хуулбар ( баталгаажуулах шаардлагагүй )
  5. Эцэг эх болон асран хамгаалагч нэг хүнээс хөтөлбөрт оролцохыг зөвшөөрсөн бичиг
  6. Сайн дурын үйл ажиллагааны талаарх өөрийнхөө ойлголт болон оролцож байсан туршлагийнхаа талаар 250 үгтэй зохион бичлэг
  7. Иргэний үнэмлэхний хоёр талын хуулбар ( баталгаажуулах шаардлагагүй, тод гаргацтай байх )
Хөтөлбөрийг зохион байгуулах багаас дээрх материалуудтай танилцсаны үндсэн дээр эхний шалгаруулалтыг хийж, дараагийн шатны шалгаруулалтанд орох 24 хүнд 2009 оны 1-р сарын 27-нд мэдэгдэж, биечилсэн шалгаруулалтанд урина.
Дэлгэрэнгүй мэдээллийг 324333 утсаар Б.Отгонцэцэгээс лавлана уу.

Өсвөр үеийнхний хөгжлийн төв

Global Xchange ( GX ) хөтөлбөрийн баг
GX хөтөлбөрт ороцогчдын анкет
1. ОВОГ НЭР : ..............................................
2. БОЛОВСРОЛ : ..............................................
3. ОДООГИЙН АЖИЛ
СУРГУУЛЬ : .................................................
4. АНГЛИ ХЭЛНИЙ
МЭДЛЭГ / зур / a/ ахан шат б/ дунд шат в/ гүнзгий шат
5. ГАДААД ПАСПОРТТОЙ
БОЛ ВИЗНИЙ
ЗӨРЧИЛТЭЙ ЭСЭХ а/ тийм б/ үгүй
6. ОДООГИЙН ОРШИН
СУУГАА ХАЯГ ................................................
7. ХОЛБОО БАРИХ УТАС
/ 2 утасны дугаар / ................................................
8. ЭНЭ ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР
ХААНААС ОЛЖ МЭДСЭН БЭ? ..............................................

Та дээрх анкетийн асуултуудад үнэн зөв хариулах шаардлагатайг анхаарна уу?
Анкет бөглөсөн : ..................................
Гарын үсэг ..................................
Огноо : 200 .... оны ..... дугаар сарын ........

Дорнод нутгийн цоглог залуус та бүхнийг уг хөтөлбөрт идэвхтэй оролцож орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.