May 12, 2010















" Lets`s study English " англи хэлний тэмцээн 2010 оны 5 дугаар сарын 4-нд Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургууль дээр явагдлаа. Тэмцээнд 8-р ангийн сурагчид оролцсон бөгөөд Хэрлэн сумын I, II, V, VI, VIII, XI, XII, Хан-Уул болон Номт Наран сургуулиуд оролцлоо. Тэмцээнийг БСГ-ын гадаад хэлний мэргэжилтэн Д. Хэрлэнмөрөн, VSO олон улсын байгууллагийн мэргэжилтэн Dala Webster нар шүүн явуулав. Тэмцээний :
1-р байранд 165 оноогоор XII сургуулийн баг, 2-р байранд 141 оноогоор Хан-Уул сургуулийн баг, 3-р байранд 131 оноогоор VIII сургуулийн багууд тус тус шалгарчээ. Тэмцээнд оролцсон нийт сурагчид, шавь нараа бэлтгэн оролцуулсан багш нарт удахгуй болох төгсөх болон анги дэвших шалгалтандаа амжилт гаргахыг хүсье.

May 11, 2010

Мы изучаем русский язык орос хэлний тэмцээн явагдлаа


" Мы изучаем русский язык" орос хэлний тэмцээн 2010 оны 4-р сарын 30-нд Хэрлэн сумын 5-р сургуулийн урлагийн зааланд явагдлаа. Тэмцээн удирдамжийн дагуу 2 шаттайгаар явагдсан бөгөөд онооны дарааллаар :
1-р байранд 255 оноогоор 12-р сургуулийн баг
2-р байранд 158,5 оноогоор 8-р сургуулийн баг
3-р байранд 108 оноогоор Хан-Уул сургуулийн баг тус тус шалгарлаа. Тэмцээд оролцсон нийт сурагчид болон хүүхдүүдээ бэлтгэн оролцуулсан багш нарт амжилт хүсье.