Mar 15, 2011

Creative writing olympics


Англи хэл сурч байгаа, англиар ярьж бичдэг хүүхдүүдийн дунд чөлөөт илэрхийлэл, шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдлыг хөгжүүлэх үүднээс бүтээлчээр зохион бичих олимпиадыг 2003 онд Гүрж улс дахь ЭТК-ын сайн дурын ажилтнууд санаачлан зохион байгуулж эхэлсэн. Энэхүү тэмцээн 2011 оны 03-р сарын 12-ны өдөр БСГ-т болж ЕБС-ын сурагчид болон дээд сургуулийн оюутнууд оролцлоо. Эссэ бичих хугацаа нэг цаг бөгөөд өмнөх жилүүдийн сэдвээс өөр сэдвээр бичсэн. Түвшин бүр 3 өгөгдөлтэй байх бөгөөд аль нэг сэдвийг сонгон бичнэ. Тэмцээний үеэр толь бичиг болон бусад зүйл ашиглахгуй. Эссэг шүүхэд англи хэлний дүрэм чухал бус харин тухайн оролцогчийн гаргаж буй санаа нэгдүгээрт тавигдана. Шагналын хувьд улсын болон олон улсын гэсэн 2 ангилалтай. Төрөл тус бүрээс шалгарсан нэг нэг Эссэ Улсын уралдаанд оролцох бөгөөд Улсаас шалгарвал ОУ-ын уралдаанд оролцох юм. Уг уралдаанд сурагчдаа хэрхэн бэлтгэх талаар БСГ-т 1 сард болсон семинар дээр заагдсан болно. Дорнод аймгийн хувьд ЭТК-ын сайн дурын ажилтнууд шүүгчээр ажилласан.
Энэ жилийн эссэний зарим сэдвийг танилцуулж байна.
9 th grade
- Why is the grass green? - Өвс яагаад ногоон байдаг вэ?
- What would you like to become famous for? - хэрвээ чи алдартай хүн болвол юу хийх вэ?
- If you could paint just one thing perfectly what would it be? - Хэрвээ чи зөвхөн нэг л зүйлийг төгс зурж чаддаг бол юуг зурах вэ?
10 th grade
- If you could change one thing about the world what would it be and why? - Хэрвээ чамд энэ дэлхийн нэг зүйлийг өөрчлөх боломж олдвол юуг өөрчлөх вэ? Яагаад?
- If people had to hold hands to talk how would the world be different? - Хэрвээ хүмүүс ярихдаа гар гараасаа барьдаг байсан бол дэлхий яаж өөрчлөгдөх вэ?
- How would you feel if learning became illegal? Why? - Хэрвээ чи хууль бус зүйлийг харвал чамд ямар санагдах вэ? Яагаад ?
11 th grade
-What would be different if girls had to go to the military? - Охид цэргийн албанд явдаг байсан бол юу өөрчлөгдөх вэ?
- What would the world be like if all cell phones disappeared tomorrow? - Хэрвээ маргаш гар утас гэж байхгуй болвол юу болох вэ?
- What would the world be like if everyone had to get the same haircut? - Хэрвээ хүн бүр үсээ ижилхэн засуулдаг байсан бол энэ дэлхий ямар байх бол?
-If you could live in any period of time which would you live in and why? - Хэрвээ чи цаг хугацааны аль ч үед амьдарч болхоор бол ямар үед амьдрах вэ? Яагаад?
- Which are better: Books or computers? Why? - Ном, компьютер хоёрын аль нь чиний хувьд илүү хэрэгтэй вэ?
University
- 1 st year
- What would you do if you woke up tomorrow in Australia? - Хэрвээ чи маргааш өглөө сэрсэн чинь Австралид байвал яах вэ?
- 2 nd year
- What is love? - Хайр гэж чухам юу юм бэ?
- Would you rather be 5 years older or younger than you are now? Why? - Таван жилийн дараа чи одоогийнхоос хөгшрөх болов уу? Эсвэл залуу байх болов уу? Яагаад ?
- What would the world be like if all coffee and tea disappeared forever? - Хэрвээ цай, кофе бүр алга болчхвол яах бол?

Mar 8, 2011

Хэрлэн сумын11-р сургуулийн ГХС



Хэрлэн сумын 11-р сургуулийн Г. Эрдэнэ ахлагчтай ГХС-ын хамт олон энэ хичээлийн жилийн мэргэжил сурталчлах ажлын хүрээнд " Хэлтэй бол хөлтэй " сэдэвт үйл ажиллагаа зохион явуулжээ. Уг ажлын хүрээнд :
  • 5-р ангийн сурагчдын дунд уламжлал болон зохиогддог Англи хэлний баяраа энэ жил English Village / Англи хэлний хотхон / сэдвийн дор явуулсан байна. Тэд өөрсдийн сурсан дуу шүлгээ ээж аавууддаа сонирхуулж, оньсого таалцан, уншсан үлгэр өгүүллэгээсээ жүжигчилсэн тоглолт тоглон үзүүлсэн.
  • Мөн 5-р ангийн сурагчдын эцэг эхчүүдийн дунд тэдний англи хэлний мэдлэгийг сорьсон А.Х.А тэмцээнийг зохион явуулав.
  • Бусад мэргэжлийн багш нарын дунд англи хэлний 3 төрлийн уралдаан явуулсан ба Математик-мэдээлэл зүйн заах аргын нэгдлийнхэн англи хэлний мэдлэг сайтай байжээ.
Дээрх үйл ажиллагаа нь англи хэлний анхан шатны мэдлэгтэй сурагч, бусад мэргэжлийн багш, эцэг эхчүүдэд голлон чиглэгдсэн байлаа.