Sep 3, 2009

" Оросын сан " ТББ - ын нэрэмжит " Оны тэргүүний орос хэлний багш " шалгаруулах болзол.

" ОРОСЫН САН " ТББ - ЫН НЭРЭМЖИТ
" ОНЫ ТЭРГҮҮНИЙ ОРОС ХЭЛНИЙ БАГШ " ШАЛГАРУУЛЖ
ШАГНАХ БОЛЗОЛ

Батлав . Л. Баттулга " Оросын сан " ТББ - ын гүйцэтгэх захирал
Б. Мишигжав БСШУЯ - ны Төрийн нарийн бичгийн дарга
Проф. С. Галсан - МОХУЗБнХ- ны Ерөнхийлөгч

Нэг. Уралдааны зорилго

Энэхүү шагналын зорилго нь орос хэлийг зааж сургах, судлах, Оросын ард түмний хэл, соёлыг Монгол оронд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй багш нарын эрдэм судлал, заах арга зүйн хөдөлмөрийг дэмжиж " Орос хэлний тэргүүний багш " шалгаруулж урамшуулах, туршлагыг нь түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Уралдааныг жил бүр тогтмол явуулах бөгөөд тухайн онд хийсэн ажил, бүтээлээр нь шалгаруулна.
Хоёр. Шагналын болзол.

Шалгаруулалтанд орох бүтээл, үйл ажиллагаа нь дараах шалгууруудыг хангасан байвал зохино. Үүнд :
  1. Улсад ажилласан хугацаа
  2. Ажилд нэвтрүүлсэн шинэ санаачлага, туршлага, орос хэл заах аргын талаар нэвтрүүлсэн үйл
  3. Илтгэл тавьсан байдал / хаана, ямар хурал дээр тавьсан тухай, материалыг биет байдлаар авч ирнэ. /
  4. Зохион байгуулсан семинар уулзалт / материалыг авч ирнэ /
  5. Санаачилж зохион байгуулсан орос хэлний уралдаан тэмцээн, бусад ажил .
  6. Сургалтын шинэ дэвшилтэт арга барил / инноваци / нэвтрүүлсэн, гарсан үр дүн.
Гурав. Шагналын хэмжээ

Орос хэлний гурван багш буюу судлаачийг жил бүр шалгаруулж шагнана.
Шагнал : 1-р байр - Цом, өргөмжлөл, 500,000 төгрөг
2-р байр - өргөмжлөл 300,000 төгрөг
3-р байр - өргөмжлөл 200,000 төгрөг
Дөрөв. Материал хүлээж авах хугацаа

Багш, судлаачид 2009 онд хийсэн бүтээлийнхээ тодорхойлолт, хуулбар, зохион байгуулсан ажлынхаа тайланг " Оросын сан " ТББ-д 2009 оны 11-р сарын 30-ны дотор ирүүлнэ үү. Шалгаруулалтыг МОХУЗБнХ - той хамтран зохион байгуулна. Шалгаруулах комиссыг " Оросын сан " ТББ-ын шийдвэрийн дагуу дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.
  1. Доктор, профессор С. Галсан / дарга / - МОХУЗБнХ - ны ерөнхийлөгч,
  2. Доктор Д. Аюуш / орлогч дарга / - " Оросын сан " ТББ - ын референт,
  3. Доктор Ж. Соронзон / нарийн бичгийн дарга / - МОХУЗБнХ - ны тэргүүлэгч гишүүн, Орос - Монголын хамтарсан 3-р сургуулийн захирал,
  4. Доктор В. Алзахгүй / гишүүн / - БСШУ - ны сайдын зөвлөх,
  5. Доктор Т. Төрбат / гишүүн / - МОХУЗБнХ -ны дэд ерөнхийлөгч, ХИС -ийн ОУСС-ын захирал,
  6. Я . Хишигт / гишүүн / - МОХУЗБнХ - ны тэргүүлэгч гишүүн,
  7. Д. Дашдулам / гишүүн / - МОХУЗБнХ- ны тэргүүлэгч гишүүн, 48-р сургуулийн багш,

Харилцах хаяг, утас : 326617, Факс : 319492, E- mail: info@russianfund.org.mn
" Оросын сан " ТББ, Монгол улс, Улаанбаатар хот,
Сөүлийн гудамж 6/2 " Од плаза төв " , 304 тоот өрөө