Feb 17, 2009

Мэдээ мэдээлэл


Golden bridge books

Англи хэлний багш нарыг орчин үеийн сургалтын материал, гарын авлагаар хангаж, мэргэжлийн ур чадварыг нь сайжруулан улмаар бүх нийтийн англи хэлний боловсролыг дээшлүүлэх зорилгоор БСШУЯ-аас зарласан Англи хэлний сургалтыг эрчимжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ТАХ-2008-01 дугаар зөвлөх үйлчилгээний тендэрт " Голден Бридж " боловсролын төв гүйцэтгэгчээр шалгарч захиалагчын ажлын даалгаврын дагуу энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэхүү хөтөлбөрийн Англи хэлний багш нарыг сургалтын материал, гарын авлагаар хангах ажлын даалгаврын хүрээнд манай аймгийн англи хэлний багш нарт 3 төрлийн ном ирсэн бөгөөд тус номыг сургуулийн номын сангаар дамжуулан багш нар сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэх юм. Ном сурах бичгээ аваагүй сургуулиуд БСГ-т ирж авна уу.