Dec 18, 2011

Крил бичгийн бичлэгийн стандарт

Монгол улсын төрийн хэлний зөвлөлөөс крил бичгийн стандарт тогтоосон байна. Энд дарж татаж авна уу.

Dec 11, 2011

TOEFL - ийн сургалтын тухай




















Дорнод аймгийн БСГ-т Англи хэлний багш нарын TOEFL - ийн шалгалтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хэлний чадваруудыг нь сайжруулах болон тест өгөх арга барилд сургах зорилго бүхий сургалт 2011 оны 09-р сараас эхлэн явагдаж байгаа бөгөөд энэхүү сургалтад Хэрлэн сумын I, II, V, VI, VIII, XI, XII сургуулийн англи хэлний багш нар хамрагдаж байна. Сургалт долоо хоног бүрийн баасан гарагийн 14.00- 17.00 цагийн хооронд явагддаг бөгөөд багш нарыг урьдчилан бэлтгэсэн сургалтын материалаар хангаж академик хэлбэрээр явагдаж байна. Сургалтыг АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын мэргэжилтнүүд болох Жон, Каеде, Криста нар явуулж байна. Тухайн сургалтад амжилттай, таслалгүй оролцсон нийт оноо 70% авсан багш нар сертификат авах болно. Үүнд:
  • Attendance - Ирц
  • Participation - Оролцоо
  • Homework - Гэрийн даалгавар
  • Quizzes - Богино шалгалт
  • Binder - Хавтас / Оролцогч бүр хавтастай байх бөгөөд үүндээ гэрийн даалгавар, шалгалтын материал, сургалтын материал, тэмдэглэл зэргийг хийж явна.