Showing posts with label Англи хэлний багш нарт. Show all posts
Showing posts with label Англи хэлний багш нарт. Show all posts

Dec 11, 2011

TOEFL - ийн сургалтын тухай




















Дорнод аймгийн БСГ-т Англи хэлний багш нарын TOEFL - ийн шалгалтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хэлний чадваруудыг нь сайжруулах болон тест өгөх арга барилд сургах зорилго бүхий сургалт 2011 оны 09-р сараас эхлэн явагдаж байгаа бөгөөд энэхүү сургалтад Хэрлэн сумын I, II, V, VI, VIII, XI, XII сургуулийн англи хэлний багш нар хамрагдаж байна. Сургалт долоо хоног бүрийн баасан гарагийн 14.00- 17.00 цагийн хооронд явагддаг бөгөөд багш нарыг урьдчилан бэлтгэсэн сургалтын материалаар хангаж академик хэлбэрээр явагдаж байна. Сургалтыг АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын мэргэжилтнүүд болох Жон, Каеде, Криста нар явуулж байна. Тухайн сургалтад амжилттай, таслалгүй оролцсон нийт оноо 70% авсан багш нар сертификат авах болно. Үүнд:
  • Attendance - Ирц
  • Participation - Оролцоо
  • Homework - Гэрийн даалгавар
  • Quizzes - Богино шалгалт
  • Binder - Хавтас / Оролцогч бүр хавтастай байх бөгөөд үүндээ гэрийн даалгавар, шалгалтын материал, сургалтын материал, тэмдэглэл зэргийг хийж явна.

Jun 13, 2011

Англи хэлний ярианы чадварыг хөгжүүлэх 3 алхам












Цээжилсэн мэдлэг чадвар болж үлдэхгүй.

Гадаад хэл сурах сургах гол зарчим нь харилцаанд тулгуурлана гэж орчин үеийн гадаад хэлний сургалтын онол практикт дэвшүүлэгдээд, батлагдаад байгаа зүйл юм.

Энэ хичээлийн жилд 11 дүгээр сургуулийн санаачилгаар ЕБС -ийн 4-5 ангиудын дунд англи хэлний олимпиад зохион явуулж, бидний хэдэн багш шүүгчээр оролцсон юм. Бяцхан суралцагчид англи хэл сурч эхлээд удаагүй ч дунд, ахлах ангийн ах эгч нар шигээ олимпиаддаа багш нарын хамт уйгагүй бэлдэж тодорхой хэмжээний цаг зав, оюун ухаанаа зарцуулан байж оролцсон билээ. Тэдний хийж гүйцэтгэсэн даалгаврын нэг нь зураг тайлбарлаж ярих байв / Picture description / . Энэ даалгаврыг гүйцэтгэсэн байдлыг дүгнэж байхад дараах зүйл ажиглагдаж байв:

  • Ихэнх суралцагчид тухайн сэдэвтэй холбоотой эх цээжилсэн бөгөөд заримдаа тайлбарлах гэж байгаа зурагтай холбогдолгүй байлаа
  • Цээжилсэн зүйлээ ярьж байхдаа мартаж түгдрэх, түүнээсээ болж сандрах тохиолдол элбэг байсан ба шүүгчид бид тухайн хүүхдийн мэдлэг, чадварыг бус магадгүй автоматаар цээжилсэн өгүүлбэрийг, үгийн санг л үнэлэх боломжтой байв
  • Багш нь хүүхдүүддээ сэдэв бүрээр эх бэлдэж цээжлүүлсэн нь илт байсан бөгөөд сэдэв сугалангуутаа хүүхдүүд бие биерүүгээ " Чиний сэдэв байна, чи ярь " гэх мэтээр ярилцаж байлаа
  • Бусад хүүхдүүдээс нэгнийхээ ярьсан зүйл дээр нэмж санаагаа хэлэх хүүхэд маш ховор байсан ба тухайн сэдвээр тусгайлан бэлдсэн хүүхэд нь сандраад ярьж чадаагүй тохиолдолд багаараа " балрах " байдал ажигладгав.
Мэдээж, ийм тохиолдолд суралцагчдын өөрийн мэдлэг чадварыг олж үнэлэхэд хүндрэлтэй байсан юм. Иймээс СДМ Geoff, англи хэлний олимпиадад суралцагчдаа хэрхэн бэлдэх талаар багш нарт зөвлөмж гаргаж өгөх санаа агуулан бидэнд хандсан юм.

Түүний боловсруулсан 3 алхамт арга нь бэлтгэлийг хэрхэн үр дүнтэй хагнах тухай бөгөөд хий цээжлүүлэхээс илүү мэдлэг чадвар эзэмшүүлж, англи хэлээр өөрийгөө илэрийлж сурах дадал суулгадгаараа илүү үр дүнтэй бөгөөд маш энгийн арга юм. Тэр аргыг нь танилцуулахад : / англи хэлнээс орчуулав /

  1. Хүүхдэд зураг үзүүлээд өөрсдөөр нь аль болох тайлбарлуулах. Түгдрээд ярьж чадахгуй байвал тэднээс дөхүүлсэн асуулт асуух буюу хэрэгтэй үг хэллэгийг хэлж өгнө. Эдгээр нь суралцагчдад ярьж байгаа зүйлийнхээ тухай шинээр юм нэмж хэлэх санаа өгөх, хэлсэн зүйлээ баяжуулахад дөхөм болно. / англиар ч, монголоор ч байж болно /. Жишээ нь : " What color is the bird?, " How old is the grandfather? ", " How many children / people are there? гэх мэт.
  2. Багштайгаа хамтарч зургаа тайлбарласны дараа мөнөөх зургийг өөрт нь өгөөд бие даан тайлбарлах, давтах хугацаа өгнө. Багш суралцагчийн алдааг тэмдэглэж аваад өөрт нь хэлж тайлбарлаж өгнө. Хэрэгтэй бол хэрэглэсэн үг хэллэг, дүрэм зэргийг хүүхдүүдэд бичүүлнэ. Жишээ нь : " There is/are _____ in the picture. " гэх мэт. Ингэснээр хүүхдүүд жишээ харж өөр зүйлийн тухай ярихад дөхөм болно. Анх зураг өгөхдөө хугацаа товлон өгнө. 5 минутын дараа ярьж өгөөрэй гэх мэт. Энэ хооронд багш өөр хүүхэдтэй ажиллана.
  3. Хугацаа болонгуут эхний суралцагчийг дуудаж зургийг нь тайлбарлуулна. Энэ удаад дөхүүлсэн асуулт тавихгуй, юм хэлж өгөхгүй, магтаж урамшуулахгүй, мөн үг сануулахгүй, яг шүүгч шиг байна. Хүүхдүүд юуг чадаж байгйй, юуг чадахгүй байгаагаа мэдэрч цаашид өөрийгөө хөгжүүлэх сэдэл тэмүүлэлтэй болно.
  4. Энэ аргад нэмэлт өөрчлөлт оруулж болно.
Энэ аргыг бидний хэдэн багш өөрийн хүүхдүүд дээр болон сургалтандаа туршиж үзсэн юм. Өөр өөр төвшний ангид зарим нэмэлт хувилбартайгаар туршсан бөгөөд сайн талаас нь дурьдвал:

Сэтгэл зүйн хувьд

  • Энэ арга нь багш-суралцагчийн сэтгэл зүйн сайн харилцаа тогтооход нөлөөлөх ба багш нь эхний алхамд чиглүүлэгч, 2-р алхамд дэмжигч, 3-р алхамд үнэлэгч байж хэл сурах арга барил олгоно.
  • Мөн хүүхдэд хэл сурах рефлекс тогтоно. Жишээ нь: бэлтгэл үед багш нь ямар асуулт асууж байсныг хүүхэд бодит шалгалтан дээр санаж, юун тухай ярихаа мэднэ.
  • Мөн багш уурлахгүй, загнахгүй, суралцагч алдаа гаргахаас айхгүй сэтгэл зүйн хувьд таатай орчин бүрдэнэ.
Үр дүнтэй

  • Хүүхэд, ялангуяа бага ангид, англи хэлээр текст цээжлэх гэж их эрч хүч цаг хугацаа зарцуулдаг бол энэ арга нь хүүхэд-багш хоорондын харилцаан дээр тулгуурласан арга бөгөөд зөвхөн багшийн яриаг соносх биш ихэнх цагийг хүүхдүүдийг өөрсдийг нь яриулах замаар чадвар суулгадаг. Хэл сурах нэг арга бол тухайн хэлээр нь ярих гэсэн зарчимд нийцэж байна.
  • Цээжлүүлэхээс илүү үр дүнтэй байхын нэг үзүүлэлт бол автоматаар цээжилсэн хүүхдүүд цээжилсэн зүйлээсээ өөр зүйлийг маш бага ярьдаг. Тухайн хүүхэд мартах тохиолдолд бусад нь нэмж хэлэх жигд чадвартай болно.
  • Багшийн асуултыг сонсож ойлгох, түүнд хариулах аргад суралцсан байна.
Хялбар, Сонирхолтой

  • Мөн энэ арга нь давтамжит арга учир хүүхдүүд өмнөх зүйлээ мартсан бол дараа нь сайжруулах бүрэн боломжтой бөгөөд давтах тоолонд шинээр эзэмшсэн үг хэллэгээ турших, хэрэглэх боломж, сэдэл төрүүлнэ.
  • Багш дуудлагын болон дүрмийн алдааг байнга өөрөөр нь засуулдаг. Ингэснээр суралцагчид эхнээсээ буруу болон хазгай ярьж сурахаас зайлсхийж чадна.
  • Багш суралцагчдын аль аль нь цагийг дэмий үрдэггүй, хүүхдүүдийг залхаадаггүй
  • Олон үйл явдалтай, сонирхолтой зураг бэлдэх л багшийн гол үүрэг байна.
Хүн бүхэнд тохиромжтой

  • Энэ аргыг зөвхөн англи хэлний олимпиадад оролцогчид бус өдөр тутмын хичээлд хэрэглэхэд нэн тохиромжтой. Хүн бүр л ийм аргаар хэлийг сурч чадна. Мөн багшаас тусгай ямар нэгэн авьяас шаардахгүй. Асуудал зөвхөн хугацаанд байж болно.
Гэрийн даалгавар бага бөгөөд тохирсон

  • Текст цээжилнэ гэдэг хэцүү гэрийн даалгавар 4-р ангийнханд хийх хэрэггүй. Учир нь суралцагчид хүссэн үр дүнгээ гэрийн даалгаваргүйгээр олж авна. Гадаад хэлийг ангид, багшийн хамтаар дадлага хийж байж хамгийн сайн сурна.
  • Гэрийн даалгаварт тухайн сэдвийн хүрээнд хэрэглэгддэг үг хэллэг цээжлэх, давтах л даалгавар өгч болно
Асуух ба хариулах

  • Багш асуултыг бүр тодорхой үг, хэллэг, эсвэл хэл зүйн дүрмийн төрөл дээр дадлагажуулна. Багшийн үүрэг нь суралцагчдаас эдгээр асуултуудыг асууж тэдэнд хариултыг сануулж, санаа өгөх замаар хариу өгүүлбэр хэлэхэд нь тусалж алдаа гарсан тохиолдолд өөрөөр нь залруулах, эцсийн аргад өөрөө зач өгөх явдал юм.
  • Энэ нь суралцагчдыг маш сайн төвлөрүүлж өгдөг, тэд багшийг байнга сонсож, их ярьна
  • Маш завгүй, ажиллахыг шаардсан уур амьсгал дунд явагдана.
Хугацаа

  • Хугацаа чухал үүрэгтэй. Бид суралцагчдын чөлөөтэй ярих чадварыг / fluency / хөгжүүлэх гэж байгаа учир энд маш их хугацаа, хичээл зүтгэл зарцуулна.
Алдаа засах

  • Суралцагчдын гаргасан алдааг өөрөөр нь засуулдаг. Гэхдээ энд ярихыг голлосон болохоос алдаа бүрийг засахыг зорилгоо болгохгүй.
  • Мөн суралцагч бусдын хариултаас өөрийн алдааг олж засах боломжтой.
Зөвхөн асуултанд хариулах биш

  • Багш зөвхөн асуултанд хариулахыг заах биш харин суралцагчдыг бүтэн өгүүлбэр бүтээхэд сургаж, судалж байгаа үг болон хэл зүйн дүрмийг зөв хэрэглэхэд дадлагажуулдаг.

Oct 10, 2010

Англи хэлний сурах бичгийн багшийн ном


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн Англи хэлний хичээлд хэрэглэгдэж байгаа сурах бичгийн багшийн номнуудыг та бүгдийн хүссэн тоогоор захиаллаа. English - English 7 хүртэлх багшийн номыг Хан-Хэрлэн худалдааны төвд байрлах Адмон хэвлэлийн компанийн гэрээт борлуулагч "Номын ертөнц" дэлгүүрээс авах боломжтой.

Jun 10, 2009

Англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт

Монгол дахь Англи хэлний Институт / ELI / нь Хойд Америкийн англи хэлний мэргэжлийн 20-30 багшийг Монголд илгээж багш нарын мэргэжил дээшлүүлэх зуны сургалт зохион байгуулах гэж байгаа бөгөөд Дорнод дээд сургууль сургалтын зохион байгуулагчаар хамтран ажиллах гэж байна.
Англи хэлний Институтын энэхүү зуны хөтөлбөр нь Монголын ЕБС болон их, дээд сургуулийн англи хэлний багш нарын англи хэлний сонсох, ярих чадварыг сайжруулах, түүнчлэн англи хэлний хичээлийг англи хэл дээр заахад оролцогчдыг сэдэлжүүлэхэд чиглэгдсэн болно.
Англи хэлний Институтын мэргэжлийн нэг багш 10-15 хүний бүрэлдэхүүнтэй нэг бүлэгтэй ажиллах ба долоо хоногийн 5 өдөр Дорнод дээд сургууль дээр хичээллэнэ.
Сургалт 7-р сарын 6 наас 7- р сарын 30 хүртэл үргэлжилнэ.
Сургалтанд хамрагдагчдад сертификат олгох ба сургалтын төлбөр 30,000 ₮.
Сургалтанд хамрагдах хүсэлтэй багш нар Дорнод дээд сургуулийн Гадаад хэлний тэнхэмд ирж уулзана уу. Холбоо барих утас 99620633 .

Jan 5, 2009

Dyned-ийн олимпиадад амжилттай оролцлсон багш суралцагчиддаа баяр хүргэе!

Ерөнхий боловсрлын 155 сургуулийн 3027 суралцагч англи хэлний онлайн олимпиадад хамрагдлаа. Дайнидын түвшин тогтоох ерөнхий шалгалтын болон ярианы түвшинг тодорхойлох программ
хангамжийг энэхүү олимпиадад ашигласан.Олимпиадын 1-р шатанд нйит оролцогчдын англи хэл дээр сонсох, унших чадвар, үгсийн сан, дүрмийн мэдлэгийг онлайнаар шалгасан.
Олимпиадын 1-р шатанд 2,0 - оос дээш оноо авсан 22 суралцагч 2 дахь шатанд шалгаран үлдэж англи хэл дээр ярих чадвараа үнэлүүлсэн. Суралцагчдын англи хэл дээр ярих чадварыг тусгай программын тусламжтайгаар тогтоосон. Улаанбаатар хотын сургуулийн суралцагчид Дайнидын төвд ирж шалгалтаа өгсөн бол аймаг, орон нутгийн суралцагчид онлайнаар ярианы түвшингээ шалгуулсан. Онлайны ярианы шалгалтанд оролцогч нэг бүр компьютерийн вэб камерийн өмнө сууж шалгалтаа өгсөн. Олимпиадад оролцогчдыг компьютерийн порграммаар оноо өгч үнэлсэн. Ингээд эцсийн шатны дүн гархад 155 сургуулиас Ж.Мэндбаяр захиралтай Дорнод аймгийн 8-р сургуулийн 20 суралцагч багаараа 5-р байранд орсон амжилт гаргасан байна. Тус сургуулийн Дайнидын хичээлийг Ж.Дэлгэрзаяа багш удирдан явуулдаг юм. Багш нарын олимпиадад улсын хэмжээнд нийт 150 багш оролцсоноос 8-р сургуулийн багш Ж.Дэлгэрзаяа 304 оноогоор 2-р байранд шалгарлаа. Суралцагчдаас 215 оноогоор Ц.Саранцэцэг захиралтай 1-р сургуулийн 10 б ангийн суралцагч Болдбаатарын Очирмөнх 10-р байранд орсон байна. 1-р сургуулийн Дайнидын багш нь Ц.Золбаяр юм. Олимпиадад амжилттай сайн оролцож аймаг орныхоо нэрийг дуурсгасан багш, суралцагчид болон шавь нараа сайн бэлтгэж оролцуулсан багш нартаа баяр хүргэж цааш цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөж байна. Эрдэм ном эрхэм баян дэлгэртүгэй!

Oct 18, 2008

Англи хэлний лабораторийн хичээл эхэллээ.


Англи хэлний лабораторийн хичээл эхэллээ.

Монгол Улсын Засгын Газраас Боловсролын үйлчилгээний цахим тогтолцоог бүрдүүлэхийн тулд ерөнхий боловсролын болон багш бэлтгэдэг 192 сургуульд мэдээллийн технологи ашиглан англи хэлний сургалт явуулах хөтөлбөр хэрэгжиж эхлээд байгаа билээ.Уг хөтөлбөрийн хүрээнд манай аймгийн Хэрлэн сумын 9 сургууль тус бүр 21 компьютер болон бусад дагалдах тоног төхөөрөмж хүлээн аваад байгаа юм.Тус сургуулиудыг өндөр хурдны шилэн кабелаар холбосон бөгөөд сургууль бүрээс 5,6,7,8,10-р ангийн 100 суралцагч хөтөлбөрт хамрагдах учиртай.Өнгөрөгч 7 хоногт сургуулиуд интернэтэд холбогдсон ба одоогоор 1,5,8,12,Шинэ Хөгжил сургуулийн хичээл эхэлсэн бөгөөд бусад сургуулиуд хичээлээ яаралтай эхлүүлэхийг анхааруулж байна.

Хэрлэн сумын сургуулиудын цахим хөтөлбөрийг удирдан хичээллүүлж буй багш нар : 1-р сургууль Ц.Цолбаяр, 2-р сургууль Г.Түмэндэлгэр, 5-р сургууль Р.Эрдэнэсувд, 6-р сургууль Г.Энхтуяа, 8-р сургууль Ж.Дэлгэрзаяа, 11-р сургууль Т.Гантулга, 12-р сургууль Б.Энхцэцэг, Хан-Уул сургууль Б.Батзаяа, Шинэ Хөгжил сургууль П.Баярмаа.

Nov 22, 2007

Foreign language seminar

PROGRAMME

9.00-9.10 Opening and instruction Ts. Enkhbayar, Manager of Branch school of Humanities and D.Kherlenmurun, Foreign language Methodologist of Aimag Education and Culture Department

9.10-10.00 Teaching reading. P.Battsetseg, English teacher from DMI,

10.00-10.50 Student-centered classroom. Joke, English teacher from DMI.

10.50-11.10. Tea break

11.10-11.50. Video lesson. D. Kherlenmurun, FLMethodolist.

11.50-12.30.”Teaching English in 3rd grade.” D.Kherlenmurun, FLM

12.30-13.10. Teaching songs, Julie Moulton, English teacher from school No.1.

13.10-15.00. Lunch break.

DORNOD MONGOLIAN INSTITUTE AUDITORIUM

15.00 Plenary session

15.00-15.10 “In-service teacher development issues”, R.Dulamsuren,Director Aimag Education and Culture Department

15.10-15.20 “Structure and activities of Dornod Institute.” U.Ariunbold, Ph.D. Manager of Dornod Institute.

15.20-15.30 “language policy and role of English and Russian in Mongolia”. Ts.Enkhbayar, Manager of branch school of Humanities.

15.30-15.40 “Activities for foreign language teaching from Education and Culture Department.” D.Kherlenmurun, FLM

15.40-16.00 Concert

16.00-16.30 Tea break./Display portfolio of in-service teachers, visiting the departments/.

16.30-17.20 Groupwork.

- Sharing experiences;

- Evaluating the seminar;

- Discussion;

- Planning activities for the future;

- Conducting survey;

- Meeting students and graduates;

17.20-18.20 Closing. Handing out the certificates.