Jan 1, 2009

ОУ-ын залуучууд солилцооны хөтөлбөр



Олон улсын залуучуудын солилцооны
Global Xchange (GX) хөтөлбөрт оролцох залуучуудыг сонгон шалгаруулалтанд
урьж байна.



Олон улсын залуучуудын солилцооны Global Xchange (GX) хөтөлбөр нь Их Британий болон Монголын залуучуудыг хамтарсан сайн дурын үйл ажиллагаанд хамрагдан, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломжийг олгож, амьдралын идэвхтэй байр суурьтай, хамт олон, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах хүсэл эрмэлзлэл бүхий дэлхийн иргэд болгон төлөвшүүлэх зорилготой юм.
Тус хөтөлбөрийг VSO олон улсын байгууллага болон Өсвөр үеийнхний хөгжлийн төв хамтран Дорнод аймгийн Чойбалсан хот, Их Британий Кумбриа мужийн Кендал хотод тус бүр 3 сарын хугацаатайгаар 2009 оны 3-р сараас 8-р сарыг дуустал хэрэгжүүлнэ.
Энэхүү хөтөлбөрт 18-25 насны Англи, Монгол залуучууд оролцож, дээрхи орон нутгуудад сайн дурын үйл ажиллагаанд хамрагдах бөгөөд уг хөтөлбөрт оролцох хүсэлтэй залуучудыг сонгон шалгаруулалтанд урьж байна.
Global Xchange (GX) хөтөлбөрт оролцох залуучуудад тавигдах шалгуур:
  1. Монгол улсын иргэн байх
  2. 18-25 настай ( 1983.01.01-1990.12.31 -ны хооронд төрсөн байх.)
  3. Сайн дурын үйл ажиллагаанд оролцох сонирхолтой, оролцож байсан ямар нэгэн туршлагатай
  4. Эрүүл мэндийн хувьд сайн, 6 сарын турш уг хөтөлбөрт оролцох боломжтой
  5. Суурь боловсрол эзэмшсэн
  6. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй
  7. Бичиг баримт, гадаад паспорт визний зөрчилгүй
  8. Монгол болон Их Британий орон нутгийн хүлээн авагч гэр бүлийн энгийн сууцанд Англи сайн дурын ажилтантай цуг амьдрах боломжтой
  9. Уян хатан, нээлттэй, суралцах хүсэл эрмэлзлэлтэй, бусдыг ойлгож, туслах, багаар ажиллах чадвартай байх
  10. Монголд болон Их Британид хөдөө орон нутагт тус бүр 3 сарын турш сайн дурын ажил хийх боломжтой байх
  11. Англи хэлний ярианы чадвартай байх
Та уг хөтөлбөрт оролцохыг хүсч, дээрх шалгуурыг хангасан гэж үзвэл доорх материалуудыг бүрдүүлж
Монгол улс.
Улаанбаатар хот, Шуудангийн 46-р салбар, Шуудангийн хайрцаг 1129.Өсвөр үеийнхний хөгжлийн төв хаягаар болон мөн цахим хэлбэрээр gxmongolia@gmail.com хаягаар 2009 оны 1-р сарын 15-ны 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
  1. Хөтөлбөрт оролцох хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл ( гар бичмэл )
  2. Хавсаргасан маягтыг хуулж авч бөглөх болон уг маягтыг http:www.ecpat.mn вэб хуудсаны Монголын ECPAT булангийн Мэдээлэл хэсгээс татан авч болно.
  3. Өргөдөл гаргагчийн хувийн зан чанарыг тодорхойлсон тодорхойлолтыг албаны 2 хүнээс бичгээр авсан байх ( төрөл садангийн хүн биш байх )
  4. Суурь боловсролын гэрчилгээний хуулбар ( баталгаажуулах шаардлагагүй )
  5. Эцэг эх болон асран хамгаалагч нэг хүнээс хөтөлбөрт оролцохыг зөвшөөрсөн бичиг
  6. Сайн дурын үйл ажиллагааны талаарх өөрийнхөө ойлголт болон оролцож байсан туршлагийнхаа талаар 250 үгтэй зохион бичлэг
  7. Иргэний үнэмлэхний хоёр талын хуулбар ( баталгаажуулах шаардлагагүй, тод гаргацтай байх )
Хөтөлбөрийг зохион байгуулах багаас дээрх материалуудтай танилцсаны үндсэн дээр эхний шалгаруулалтыг хийж, дараагийн шатны шалгаруулалтанд орох 24 хүнд 2009 оны 1-р сарын 27-нд мэдэгдэж, биечилсэн шалгаруулалтанд урина.
Дэлгэрэнгүй мэдээллийг 324333 утсаар Б.Отгонцэцэгээс лавлана уу.

Өсвөр үеийнхний хөгжлийн төв

Global Xchange ( GX ) хөтөлбөрийн баг
GX хөтөлбөрт ороцогчдын анкет
1. ОВОГ НЭР : ..............................................
2. БОЛОВСРОЛ : ..............................................
3. ОДООГИЙН АЖИЛ
СУРГУУЛЬ : .................................................
4. АНГЛИ ХЭЛНИЙ
МЭДЛЭГ / зур / a/ ахан шат б/ дунд шат в/ гүнзгий шат
5. ГАДААД ПАСПОРТТОЙ
БОЛ ВИЗНИЙ
ЗӨРЧИЛТЭЙ ЭСЭХ а/ тийм б/ үгүй
6. ОДООГИЙН ОРШИН
СУУГАА ХАЯГ ................................................
7. ХОЛБОО БАРИХ УТАС
/ 2 утасны дугаар / ................................................
8. ЭНЭ ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР
ХААНААС ОЛЖ МЭДСЭН БЭ? ..............................................

Та дээрх анкетийн асуултуудад үнэн зөв хариулах шаардлагатайг анхаарна уу?
Анкет бөглөсөн : ..................................
Гарын үсэг ..................................
Огноо : 200 .... оны ..... дугаар сарын ........

Дорнод нутгийн цоглог залуус та бүхнийг уг хөтөлбөрт идэвхтэй оролцож орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.

No comments: