Jan 30, 2009

Гадаад хэлний багш нарын мэргэжлийн өдөрлөг


Гадаад хэлний багш нар
мэргэжлийнхээ өдөрлөгийг хамт
тэмдэглэлээ

Монголын багш нарын баярын 43 жилийн ойг угтаж Хэрлэн сумын гадаад хэлний багш нар мэргэжлийнхээ өдөрлөгийг хамт тэмдэглэлээ. Өдөрлөг 2009 оны 01-р сарын 28-нд Улсын тэргүүний 5-р сургуульд болсон бөгөөд энэ үеэр тухайн жилийн мэргэжлийн аварга багш нарыг тодруулсан юм. Энэ жилийн мэргжлийн аварга багшаар 5-р сургуулийн орос хэлний багш Б.Жамьян, Хан-Уул сургуулийн орос хэлний багш Х.Оюунсүрэн, 8-р сургуулийн англи хэлний багш Ж.Дэлгэрзаяа нар шалгарч мэргэжлийн аварга багшийн өргөмжлөлөөр шагнуулсан юм. Мэргэжлийн аварга багш нарыг тодруулахдаа тухайн багшийн гаргасан амжилт болон суралцагчдынх нь гаргасан амжилтаар үнэлсэн юм. Багш Б.Жамьян 2007 оны улсын олимпиадад 2-р байранд, Х.Оюунсүрэн 2008 оны улсын олимпиадад 1-р байранд, Ж.Дэлгэрзаяа саяхан болсон Дайнид-ын онлайн олимпиадад 2-р байранд орсон бөгөөд эдгээр багш нарын шавь нар мөн улсын болоод орон нутгийн чанартай уралдаан тэмцээнд амжилт гаргасан юм. Мэргэжлийн аварга багшаар шалгарсан багш нартаа баяр хүргэж сурган хүмүүжүүлэх ажилд нь өндөр амжилт хүсье.
Өдөрлөгөөр 5-р сургуулийн Англи дууны дугуйлангийн суралцагчид ая дууны мэндчилгээ хүргэсэн ба 5 дахь мэдэрхүй тэмцээн болсон юм.
Энэ жилийн Мэргэжлийн өдөрлөг-ийг зохион байгуулсан Р.Эрдэнэсувд ахлагчтай 5-р сургуулийн гадаад хэлний секцийн хамт олонд гүн талархлаа илэрхийлье.
Өдөрлөгт Хөгжмийн сургалттай 12-р сургуулийн багш нараас ганц нь ч ирж амжсангүй бололтой.

No comments: