Mar 3, 2014

Орос хэлний багш нарын үндсэн сургалт

1, 5, 10 жил ажиллаж буй орос хэлий багш нарыг 2 хувааж орос хэлний мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулахаар боллоо. Эхний ээлжийн сургалт 3-р сарын 11- 18 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох бөгөөд энэ сургалтанд 1 болон 10 дахь жилдээ ажиллаж буй багш нар хамрагдана. Энэхүү сургалтыг Эрхүүгийн Боловсролын академийн орос хэл заах арга зүйн тэнхимийн багш нар явуулах юм. Дорнод аймгаас дараах багш нар энэ сургалтанд хамрагдахаар болоод байна. 1. Дашдаваа Боргилмаа - Чойбалсан сумын сургуулийн орос хэлний багш - 1 дэх жил. 2. Урандай Энхчимэг - Цагаан-Овоо сумын сургуулийн орос хэлний багш - 10 дахь жил. Орос хэлний багш нарын тав дахь жилийн сургалт 6-р сард болох төлөвлөгөөтэй байна.

No comments: