Feb 13, 2011

Мэргэжил дээшлүүлэх сургалт

ЕБС-ын 2010-2011 оны хичээлийн жилийн 3-р улирлын сурагчдын амралт эхэлсэн өдрөөс 5 хоногийн хугацаатай Англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх кредиттэй сургалт явагдах гэж байна. Сургалтыг МУБИС-ын багш нарын баг явуулах бөгөөд зохион байгуулах багийн бүрэлдэхүүн:
Ц.Бурмаа,Д.Нармандах, Н.Хишигдулам, Б.Болормаа, Л.Энхбаяр, Б.Сономбалжир, С.Соёл-Эрдэнэ, Ч.Алтанцэцэг, П.Баянжаргал.
Сургалтын байр: МУБИС-ын хичээлийн Д байр, 3 давхар 302 тоот, Компьютерийн лаборатори, 308-заах арга зүйн төв. Утас - 328014
Энэхүү сургалт нь багш нарын англи хэл заах арга зүйн болон судалгааны чадварыг дээшлүүлэх, МХТ-н мэдлэг, хэрэглээг сайжруулахад чиглэгдэнэ.

Хөтөлбөрийн зорилго: Англи хэл заах арга зүйн орчин үеийн дэвшилтэд аргуудыг сургалтанд хэрэглэснээр сурах, сургах үйлийн олон төрлийн хувилбаруудыг өөрийн суралцагсдын түвшин, хэрэгцээ сонирхолд нийцүүлэн оновчтой сонгон, практик үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, тулгамдсан бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг сонгон ашиглах чадварыг хөгжүүлэхэд багш нарт мэргэжлийн туслалцаа үзүүлэх.

No comments: