Mar 9, 2010

Англи хэлний массын олимпиад

" Англи хэлний үндэсний хөтөлбөр " -ийн хүрээнд БСГ, Хэрлэн сумын V сургууль хамтран зохион байгуулсан англи хэлний массын олимпиадын II -н даваа 2010 оны 03-р сарын 4-нд явагдаж дүнгээ гаргалаа. Олимпиадад Хэрлэн сумын арван нэгэн сургууль оролцсон бөгөөд сургууль тус бүрээс I шатнаас шалгарсан 8, 10-р ангийн 22 бүлгийн 520 суралцагч оролцлоо.

8-р ангийн төрөлд
:
  1. I сургууль 8 а анги. Хичээл заадаг багш Г. Саранчимэг, Отгонтунгалаг. Ангийн дундаж оноо 29,343
  2. Flower сургууль 8 а анги. Хичээл заадаг багш Е. Буд. Ангийн дундаж оноо 29,286
  3. VIII сургууль 8 г анги. Хичээл заадаг багш Д. Сарнай, Ж. Дэлгэрзаяа. Ангийн дундаж оноо 28,273
  4. 5-р сургууль 8 а анги. Хичээл заадаг багш Мөнхцэцэг, Ууганцэцэг. Ангийн дундаж оноо 22,733
  5. Номт Наран сургууль 8 а анги. Хичээл заадаг багш Мөнхзаяа. Ангийн дундаж оноо 22,45
  6. VI сургууль 8 а анги. Хичээл заадаг багш Уянга, Аманда. Ангийн дундаж оноо 21,208
  7. Хан -Уул сургууль 8 а анги. Ангийн дундаж оноо 17,348
  8. 11-р сургууль 8 б анги. Хичээл заадаг багш Г. Эрдэнэ, Ш. Өргөнбаяр. Ангийн дундаж оноо 15,611
  9. 12-р сургууль 8 а анги. Хичээл заадаг багш Т. Баярмаа. Ангийн дундаж 14,29
  10. 2-р сургууль 8 а анги. Хичээл заадаг багш Мөнхтуяа, Түмэндэлгэр. Ангийн дундаж оноо 12,909
  11. Шинэ Хөгжил сургууль 8 г анги. Хичээл заадаг багш Д. Цэцэгжаргал. Ангийн дундаж оноо 12,7
10-р ангийн төрөлд :

  1. Flower сургууль 9 а анги. Багш Е. Буд. Дундаж оноо 29,125
  2. 5-р сургууль 10 а анги. Багш Т. Ууганцэцэг, О. Отгонзул. Дундаж оноо 29
  3. 1-р сургууль 10 в анги. Багш Уянга, Г. Саранчимэг. Дундаж оноо 26,629
  4. 8-р сургууль 10 а анги. Багш Саранцэцэг, Чимэгмаа. Дундаж оноо 22,371
  5. 11-р сургууль 10 а анги. Багш Г. Эрдэнэ, Ш. Өргөнбаяр. Дундаж оноо 21,333
  6. Номт Наран 10 а анги. Багш Мөнхзаяа. Ангийн дундаж 21,25
  7. 12-р сургууль 10 б анги. Ангийн дундаж оноо 18
  8. 2-р сургууль 10 а анги. Багш Г. Түмэндэлгэр, Э. Мөнхтуяа. Ангийн дундаж оноо 17,381
  9. 6-р сургууль 10 б анги. Багш Энхтуяа. Уянга. Ангийн дундаж оноо 15,55
  10. Шинэ Хөгжил 10 б анги. Багш Бямбасүрэн. Ангийн дундаж оноо 13,346

Гадаад хэлний мэргэжлийн өдөрлөг

" Гадаад хэлний мэргэжлийн өдөрлөг " - ийн фото агшин.

Feb 8, 2010

ХИС - ийн магистрын сургалтын диплом хамгаалалт












































Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн магистрын суралтын диплом хамгаалалт 2010 оны нэгдүгээр сарын 22, 23,24 -ны өдрүүдэд явагдлаа. Орон нутаг дахь магистрын сургалтын диплом хамгаалалтыг ХУИС -ийн захирлын тушаалаар баталсан диплом хамгаалуулах доктор, профессорын баг хэрэгжүүлэв. Бүрэлдэхүүнд ХУИС -ийн Мониторингийн албаны дарга доктор, профессор Л. Эрдэнэтуяа, Европ хэл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, профессор К. Чулуунхишиг, эдийн засгийн ухааны доктор, профессор Л. Болдбаатар нар байв. Магистрын зэрэг горилох дипломын ажлаа амжилттай хамгаалсан магиструуддаа баяр хүргэе!

Jan 17, 2010

ХИС - ийн магистрын сургалтын диплом хамгаалалт


ХИС - ийн магистрын сургалтын диплом хамгаалалт 2010 оны 01-р сарын 22, 23, 24 - ны өдрүүдэд болно. Магистрантууд 2010 оны 01-р сарын 22-ны өдрийн 16,00 цагт 5-р сургууль дээр ирсэн байх ёстой. Хамгаалалтанд PC, LCD хэрэглэж болно. Амжилт хүсье!

Jan 5, 2010

5-р сургуулийн ГХС

Тавдугаар сургуулийн О. Отгонзул ахлагчтай ГХС хамт олон " Гадаад хэлний нэрэмжит 7 хоногийн аян " -ны хүрээнд 2009 оны 12-р сарын 14-өөс 18-ны хооронд дараах арга хэмжээ зохион байгуулсан байна. Үүнд :
1. Сургуулийн Англи болон Орос хэлний хичээлийн аварга суралцагчдыг тодруулсан
2. 9-р ангийн суралцагчдын дунд Англи гар бичмэл үсгийн уралдаан
3. 10-р ангийн суралцагчдын дунд орчуулгийн уралдаан
4. 11-р ангийн суралцагчдын дунд шилдэг нэвтрүүлэгч шалгаруулах " The best
presenter " тэмцээн
5. 7-р ангийнхны дунд " Let`s change information " тэмцээн
6. 8-р ангийнхны дунд "Написать поздравления " тэмцээн тус тус зохион явуулжээ. Мөн Англи хэлний бус бусад мэргэжлийн багш нарын дунд " Funny English " тэмцээн зохион байгуулсан ба тэмцээнд тус сургуулийн эмч Ганганцэцэг түрүүлж, сургуулийн захирал Б. Туяа удаалж англи хэлэнд сайн гэдгээ харууллаа.

Dec 29, 2009

ХИС - ийн магистрын хамгаалат

Хүмүүнлэгийн Ухааны ИХ сургуулийн магистрын сургалтын диплом хамгаалалт 2-р улирлын суралцагчдын амралтаар явагдана. Иймд магистрантууд удирдагч багш нартайгаа эргэн холбогдож диплом хамгаалатын ажилдаа бэлтгэнэ үү.

Dec 7, 2009

Багшлах эрх олгох, хасах журам

Багшлах эрх олгох, хасах журам

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгуулагын багшид багшлах эрх олгох, хасах журам 2008 оны 11-р сарын 13-ны өдөр гарсан билээ. Багшлах эрхийн үнэмлэхээ хараахан аваагүй байгаа багш нарт уг журмыг файл хэлбэрээр татаж авах боломжтойгоор блогтоо байршууллаа. Энд дарж татаж авна уу.