Oct 22, 2007

ДОРНОД АЙМГИЙН БОЛОВСРОЛ СОЁЛЫН ГАЗРЫН 2007 –Н ОНЫ

2007- 2008 оны хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан БСГ-аас 9-р сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Нэг. Статистик мэдээ судалгаа гаргах чиглэлээр

  • ЕБС болон СӨБ-ын талаарх статистик мэдээ судалгаа,мэдээллийн баазыг БСШУЯ-наас ирсэн зааврын дагуу гарган БСШУЯ-д явуулсан.

Мөн мэдээллийн бааз нь гэмтсэн болон устгагдсан сургууль цэцэрлэгүүдийн статистик мэдээ, мэдээллийн баазыг шинээр суулгаж өгсөн

УМХГ-аас ирсэн удирдамжийн дагуу БДБТХ-ийн 16 дугаар зүйлийн 3-дугаар заалтын хэрэгжилтийг шалгах явцад гаргах СӨБ-ын хүүхдийн судалгаа, СӨБ-ын зарим судалгааг аймгийн МХГ-т гарган өгсөн.

Хоёр : Багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх,мэргэжлийн зөвлөгөө өгөх,мэдээллээр хангах чиглэлээр

Шинэ хичээлийн жилийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөө болон Боловсролын хуульд орсон нэмэлт өөрлөлт, боловсролын талаарх бусад эрх зүйн баримт бичгийг багш нарт сурталчлан таниулах, багш нарын арга зүйг сайжруулах зорилгоор дараах сургалт семинарыг зохион байгуулав.

Албан бус боловсрол зайны сургалтын арга зүйч ,сургуулийн нийгмийн ажилтнуудын дунд “Боловсролын хуульд орсон өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд АББ ,сургуулийн Нийгмийн ажилтны оролцоо” сэдэвт 3 хоногийн сургалтыг Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр зохион явуулсан бөгөөд сургалтанд нийт 50 багш оролцлоо.

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага,ЖАЙКА,БСШУЯ-н ы хамтран хэрэгжүүлж байгаа “Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” төслийн дагуу Хэрлэн сумын Хан – уул,5-р сургууль, Матад сумын сургуулиудад төслийн албатай хамтарсан сургалтыг 2007 оны 09-р сарын 5- 9 өдрүүдэд зохион байгууллаа.

9-р сарын 12-д аймгийн нийгмийн ухааны багш нарын ЗАН ажил 11-р сургууль дээр,9-р сарын 28-д биеийн тамирын багш нарын ЗАН 1-р сургууль дээр явагдлаа.Уг ажилд нийт 48 баггш хамрагдаж арга туршлагаас солилцсон ажил боллоо.

Монголын төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж буй “Манлайллын хөтөлбөр” сургалтыг Баян-түмэн,Булган,Сэргэлэн,Чойбалсан,Цагаан-овоо сумдын ЗДТГ-ын дарга,сургуулийн захирал цэцэрлэгийн эрхлэгч,их эмч нарт 4 хоног зохион байгуулав.

2007 оны 09-р сарын 24-28 нд Аймгийн МХГ, БСГ-аас гаргасан удирдамжийн дагуу Хэрлэн сумын СӨББ-дад хамран сургах тойрог БСШУ сайдын 85, 405-р тушаалын хэрэгжилт, сургалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнээс гадна,мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллав.

Бичиг үсгийн зуны сургалтыг ОНТХХТөв, Охидын соёл хүмүүжлийн төв, ХХТХ-г устгах цогц үйл ажиллагаа төслийн Шүр зах дахь “Сургалтын танхим” хамтран 14-40 хоногийн хугацаатай Хэрлэн,Сэргэлэн,Матад сумдад зохион байгуулж нийт 86 суралцагчдыг хамруулав.Энэхүү сургалтанд бСГ-аас 349500¥,ХИС-аас 866520¥ санхүүжилт хийгдсэн байна.

СӨБ-ын багш нарыг шинэ мэдээллээр хангах, туршлага судлах зорилгоор хойд бүсийн сумдын цэцэрлэгийн эрхлэгч,багш нарын сургалтыг 9-р сарын 24-26 –ны өдрүүдэд Гурванзагал суманд зохион явуулсан ба сургалтанд Дашбалбар,Чулуун-хороот,Чойбалсан сумдын нийт 22 багш хамрагдсан байна.

Гурав : Боловсруулан гаргасан ном гарын авлага,хөтөлбөр,тайлан

“Монгол хэлний сургалтын хөтөлбөр”-хийх загвар хөтөлбөр

Сургуулийн нийгмийн ажилтнуудад зориулсан зөвлөмж ,гарын авлага

ХБХ-ийн талаар “Мэдээлэл” цуврал сонингийн ¹ 14 –г боловсруулан бүх сургууль,цэцэрлэгүүдэд хүргүүлсэн

Байгалийн ухааны багш нарт зориулсан 2007-2008 оны хичээлийн жилийн төлөвлөлт гарын авлага зэргийг боловсруулан гаргасан байна.

Бага дунд боловсролын багш бэлтгэх,мэргэжил дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг гарган МХГ-т хүргүүлсэн.

Дөрөв : Олимпиад уралдаан тэмцээн , хамтын ажиллагаа

Дорнод аймгийн Боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг 9-р сарын 22 нд зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт Хэрлэн сумын бүх сургууль цэцэрлэгүүд идэвхтэй оролцлоо.

2007 оны 9-р сарын 24-25 нд VSO –ийн Боловсролын хөтөлбөрийн менежер н.Цолмон Дорнод аймгийн БСГ болон сургууль цэцэрлэгүүдэд ажиллав. БСГ –аас VSO олон улсын байгууллагатай 2010 он хүртэл хамтран ажиллах 2 талын гэрээ хэлцлийг хийлээ.

Тэгш хамруулан сургах хөтөлбөрийг хэрэгжүүлэх,ХБХ-ийг боловсролд хамруулан сургах чиглэлээр ББ хариуцсан арга зүйч Ж.Бумтуяа “Вьетнам “улсад туршлага судлаад ирлээ.

Зүүн бүсийн физикийн 11-р олимпиадыг Чулуун-хороот суманд мөн сарын 27-29 ны өдрүүдэд зохион байгуулж нийт 144 багш сурагчид оролцон байна. Олимпиадад Хэнтий аймгийн 4 баг амжилттай оролцсон байна.

Тайланг нэгтгэн бичсэн : Арга зүйч Д.Өнөрцэцэг. Д.Хэрлэнмөрөн

No comments: