Nov 4, 2009

Хэрлэн сумын VI сургууль

VI сургууль англи хэлний номын сантай боллоо.

Хэрлэн сумын VI сургуульд Олон улсын Энх тайвны корпус байгууллагаас 2006-2008 онуудад ажиллаж байсан англи хэлний сайн дурын ажилтан Сара Густафсан болон тус сургуулийн англи хэлний багш нарын санаачлагаар " Англи хэлний номын сан " байгуулах төсөл бичсэн нь батлагдаж Энх тайвны корпус, АНУ-ын элчин сайдын яамнаас санхүүжилт хийгдэн иж бүрэн номын сан байгуулагдаж 10 сард нээлтээ хийн үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Нээлтэнд БСГ-ын гадаад хэлний мэргэжилтэн Д. Хэрлэнмөрөн оролцож тус номын санд номын хандив өргөлөө. Тус номын санд олон улсын хандивын байгууллагуудаас захиалж авсан англи хэл дээрх 300 гаруй хүүхдийн ном, багш нарт зориулсан 50 орчим заах аргын ном, Хаан банк болон Азийн сангаас хандивлагдсан 200 гаруй шинжлэх ухаан, танин мэдэхүйн номууд байхаас гадна төслийн хүрээнд зарим төрлийн толь бичиг, дүрмийн ном зэргийг багш суралцагчдын хэрэгцээнд худалдан авч баяжуулжээ. Түүнээс гадна тус номын санд гадаад хэл заахад хэрэглэгдэх техник хэрэгсэл / TV, DVD player, CD, болон интернэтэд холбогдсон компьютер / зэргийг байрлуулсан ба сургуулийн зүгээс ангийн дотоод засварын ажлыг бүрэн хийсэн байна.

VI сургуулийн ГХ секц