Jan 26, 2012

Орос хэлний сурлагаар тэргүүлэгч ангиуд шалгарлаа


Орос хэлний хичээлийн сургалтын чанарыг дээшлүүлэх, орос хэлний сургалтыг хамгийн чанартай явуулж байгаа сургууль, багш, анги хамт олныг шалгаруулах үүднээс орос хэлний массын олимпиадыг аймгийн Боловсол соёлын газраас санаачлан зохион явууллаа. Олимпиад 2 үе шаттай явагдсан ба 1-р шатанд Хэрлэн сумын сургуулийн 1965 сурагч оролцлоо. Сургууль бүрээс ангийн дундаж оноогоор шалгарсан 8, 9-р ангийн нэг нэг анги 2-р шатанд оролцов. Олимпиадын 2-р шатанд 540 сурагч оролцосон бөгөөд 2-р шатыг орос хэлний багш нар хамтран явуулж дүнг гаргав.
8-р ангийн төрөлд:
1-р байранд 23,4 оноогоор Ж. Дэлгэрзаяа, Ө. Ганзул багштай 8-р сургуулийн 8 в анги.
2-р байранд 20,9 оноогоор оноо тэнцэж Х. Оюунсүрэн, Г. Эрдэнэтуяа багштай Хан-Уул сургуулийн 8 а, М. Оюумаа, С. Мөнгөнтулга багштай Шинэ Хөгжил сургуулийн 8 г ангиуд.
3-р байранд 20,8 оноогоор Л. Болороо, Т. Гантулга багштай 1-р сургуулийн 8 а анги.
9-р ангийн төрөлд :
1-р байранд 19,1 оноогоор П. Батсайхан, Л. Оюунтунгалаг багштай 6-р сургуулийн 9 б анги.
2-р байранд н. Ариунсанаа, Т. Гантулга багштай 1-р сургуулийн 9 а анги.
3-р байранд Б. Жамъян, Б. Болороо багштай 5-р сургуулийн 9 б ангиуд тус тус ангийн дундаж оноогоор тэргүүлжээ. Шавь нараа амжилттай сургаж байгаа багш нартаа болон сурагчдад нь ажил, сурлагын амжилт хүсье.
Англи хэлний дээрх төрлийн олимпиад 3-р улиралд явагдана.