Dec 26, 2010

Сайн дурын ажилтан авч ажиллуулах тухай

Энх тайвны корпус нь гадаадын улс орнуудад нэн чухал шаардлагатай байгаа мэргэжлийн туслалцааг Сайн дурын ажилтнуудаараа дамжуулан үзүүлэх зорилго бүхий АНУ-ын засгийн газрын байгууллага юм. Монгол Улсын Засгийн Газар, АНУ-ын Засгийн Газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1991 оноос хойш ЭТК нь тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа юм.Одоогийн байдлаар СДА-ууд нь Монгол улсын ихэнх аймагт Англи хэлний боловсролын хөтөлбөр,Эрүүл мэндийн хөтөлбөр, Орон нутаг түшиглэсэн хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөр, Орон нутагт түшиглэсэн эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр гэсэн 4 чиглэлээр ажиллаж байна. 2010-2011 оны хичээлийн жилд Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад нийт 7 СДА ажиллаж англи хэлний багш нар, хамт олны болон, суралцагчдын англи хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэхээр ажиллаж байна. 2011-2012 оны хичээлийн жилд СДА авч ажиллуулах сонирхолтой сургуулийн хамт олон СДА авч ажиллуулах өргөдлийн маягтыг бөглөн жил бүрийн 2 сарын 15-ны дотор ЭТК-т илгээх ёстой. Сонирхсон байгууллага, хамт олон БСГ-ын 7 тоотод ирж өргөдлийн маягт авна уу.

Dec 12, 2010

Үндсэн сургалтын тухай

БСШУЯ-аас ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгт 5 жил тасралтгүй ажиллаж байгаа багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг 2010 оны 12 дугаар сарын 17-23 нд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн сургалтанд хүүхдийн цэцэрлэгийн болон ЕБС-ийн монгол хэл, уран зохиол, математик, мэдээлэл зүй, байгалийн ухаан, түүх, нийгмийн ухаан, зураг технологи, биеийн тамир, хөгжмийн мэргэжлийн багш нар хамрагдана. Гадаад хэл, бага анги, гэгээрэл төвийн багш, сургууль цэцэрлэгийн удирдах ажилтнууд энэ удаагийн сургалтанд хамрагдахгуй юм байна.