Jan 27, 2015

Орос хэлний улсын олимпиадын хоёрын даваа зохион байгуулагдлаа.


БСШУЯ-ны Орос хэлний олимпиад зохион байгуулах хорооноос ирсэн удирдамжийн дагуу энэ жилийн орос хэлний олимпиад 2015 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр Хэрлэн сумын 8 дугаар сургууль дээр амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Учир нь ОХУ-ын их, дээд сургуульд ОХУ-ын засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол иргэдийн материалыг 2015 оны 3 дугаар сарын 15-ны дотор Москвад хүргүүлэх шаардлагатай уялдуулан олимпиадын хугацааг нийтэд нь наашлуулсан юм. Олимпиад 9 дүгээр анги, 12 дугаар анги, багш гэсэн төрлүүдээр явагдсан бөгөөд нийт 60 оролцогч орос хэлний мэдлэг, чадвараа сорьсон юм. Улсын олимпиадын 3-ын даваа 2015 оны 3 дугаар сарын 4-6 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Аймгийн олимпиадын аваргуудыг танилцуулж байна. 
9 дүгээр ангийн төрөлд :
1 дүгээр байр - Адьяасүрэн Хонгорзул – 8 дугаар сургууль
2 дугаар байр – Энхцэцэг Мөрөн – Шинэ Хөгжил сургууль
3 дугаар байр – Батсүх Мөнхзаяа – 8 дугаар сургууль
12 дугаар ангийн төрөлд :
1 дүгээр байр – Хадборгил Номин – 1 дүгээр сургууль
2 дугаар байр – Соёлмаа Аззаяа – 6 дугаар сургууль
3 дугаар байр – Бадам Нямтуяа – Хан-Уул сургууль
Багш төрөлд :
1 дүгээр байр – Төмөр Сүхбаатар – Flower сургууль
2 дугаар байр – Жанчивдорж Дэлгэрзаяа – 8 дугаар сургууль
3 дугаар байр – Жунай Очирсүрэн – Шинэ Хөгжил сургууль