Jan 17, 2013

Мэргэжлийн өдөрлөг

Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан гадаад хэл, биеийн тамирын багш нарын мэргэжлийн өдөрлөг болно. Гадаад хэлний өдөрлөг 2013 оны 1-р сарын 25- ны 15,00 цагаас Хэрлэн сумын 5 дугаар сургууль дээр, биеийн тамир 1-р сарын 26-ны 16,00 цагаас Хэрлэн сумын 1 дүгээр сургууль дээр тус тус болно. Гадаад хэлний багш нар өдөрлөгт ирэхдээ биеийн тамирын хувцастай ирнэ үү.

Англи хэлний мэргэжил дээшлүүлэх сургалт

Англи хэлний үндэсний хөтөлбөрийн хүрээнд багш нарын мэргэжил, арга зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх үүднээс сургалт зохион байгуулагдах гэж байна. Сургалт 2013 оны 1 дүгээр сарын 30, 31 -ны өдрүүдэд Хан-Уул лаборатори сургууль дээр болно. Сургалт 08.30 цагт эхлэх бөгөөд сургууль бүрээс нэг багш хамрагдана. Сургалтыг АНУ-ын Энх тайвны корпусаас Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байгаа англи хэлний багш нар явуулна.