Jan 17, 2013

Англи хэлний мэргэжил дээшлүүлэх сургалт

Англи хэлний үндэсний хөтөлбөрийн хүрээнд багш нарын мэргэжил, арга зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх үүднээс сургалт зохион байгуулагдах гэж байна. Сургалт 2013 оны 1 дүгээр сарын 30, 31 -ны өдрүүдэд Хан-Уул лаборатори сургууль дээр болно. Сургалт 08.30 цагт эхлэх бөгөөд сургууль бүрээс нэг багш хамрагдана. Сургалтыг АНУ-ын Энх тайвны корпусаас Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байгаа англи хэлний багш нар явуулна.

No comments: