
Nov 20, 2011
Орчин цагийн боловсрол үүсч хөгжсөн 90 жилийн ойн мэнд хүргэе

Jun 13, 2011
Англи хэлний ярианы чадварыг хөгжүүлэх 3 алхам
Цээжилсэн мэдлэг чадвар болж үлдэхгүй.
Гадаад хэл сурах сургах гол зарчим нь харилцаанд тулгуурлана гэж орчин үеийн гадаад хэлний сургалтын онол практикт дэвшүүлэгдээд, батлагдаад байгаа зүйл юм.
Энэ хичээлийн жилд 11 дүгээр сургуулийн санаачилгаар ЕБС -ийн 4-5 ангиудын дунд англи хэлний олимпиад зохион явуулж, бидний хэдэн багш шүүгчээр оролцсон юм. Бяцхан суралцагчид англи хэл сурч эхлээд удаагүй ч дунд, ахлах ангийн ах эгч нар шигээ олимпиаддаа багш нарын хамт уйгагүй бэлдэж тодорхой хэмжээний цаг зав, оюун ухаанаа зарцуулан байж оролцсон билээ. Тэдний хийж гүйцэтгэсэн даалгаврын нэг нь зураг тайлбарлаж ярих байв / Picture description / . Энэ даалгаврыг гүйцэтгэсэн байдлыг дүгнэж байхад дараах зүйл ажиглагдаж байв:
- Ихэнх суралцагчид тухайн сэдэвтэй холбоотой эх цээжилсэн бөгөөд заримдаа тайлбарлах гэж байгаа зурагтай холбогдолгүй байлаа
- Цээжилсэн зүйлээ ярьж байхдаа мартаж түгдрэх, түүнээсээ болж сандрах тохиолдол элбэг байсан ба шүүгчид бид тухайн хүүхдийн мэдлэг, чадварыг бус магадгүй автоматаар цээжилсэн өгүүлбэрийг, үгийн санг л үнэлэх боломжтой байв
- Багш нь хүүхдүүддээ сэдэв бүрээр эх бэлдэж цээжлүүлсэн нь илт байсан бөгөөд сэдэв сугалангуутаа хүүхдүүд бие биерүүгээ " Чиний сэдэв байна, чи ярь " гэх мэтээр ярилцаж байлаа
- Бусад хүүхдүүдээс нэгнийхээ ярьсан зүйл дээр нэмж санаагаа хэлэх хүүхэд маш ховор байсан ба тухайн сэдвээр тусгайлан бэлдсэн хүүхэд нь сандраад ярьж чадаагүй тохиолдолд багаараа " балрах " байдал ажигладгав.
Түүний боловсруулсан 3 алхамт арга нь бэлтгэлийг хэрхэн үр дүнтэй хагнах тухай бөгөөд хий цээжлүүлэхээс илүү мэдлэг чадвар эзэмшүүлж, англи хэлээр өөрийгөө илэрийлж сурах дадал суулгадгаараа илүү үр дүнтэй бөгөөд маш энгийн арга юм. Тэр аргыг нь танилцуулахад : / англи хэлнээс орчуулав /
- Хүүхдэд зураг үзүүлээд өөрсдөөр нь аль болох тайлбарлуулах. Түгдрээд ярьж чадахгуй байвал тэднээс дөхүүлсэн асуулт асуух буюу хэрэгтэй үг хэллэгийг хэлж өгнө. Эдгээр нь суралцагчдад ярьж байгаа зүйлийнхээ тухай шинээр юм нэмж хэлэх санаа өгөх, хэлсэн зүйлээ баяжуулахад дөхөм болно. / англиар ч, монголоор ч байж болно /. Жишээ нь : " What color is the bird?, " How old is the grandfather? ", " How many children / people are there? гэх мэт.
- Багштайгаа хамтарч зургаа тайлбарласны дараа мөнөөх зургийг өөрт нь өгөөд бие даан тайлбарлах, давтах хугацаа өгнө. Багш суралцагчийн алдааг тэмдэглэж аваад өөрт нь хэлж тайлбарлаж өгнө. Хэрэгтэй бол хэрэглэсэн үг хэллэг, дүрэм зэргийг хүүхдүүдэд бичүүлнэ. Жишээ нь : " There is/are _____ in the picture. " гэх мэт. Ингэснээр хүүхдүүд жишээ харж өөр зүйлийн тухай ярихад дөхөм болно. Анх зураг өгөхдөө хугацаа товлон өгнө. 5 минутын дараа ярьж өгөөрэй гэх мэт. Энэ хооронд багш өөр хүүхэдтэй ажиллана.
- Хугацаа болонгуут эхний суралцагчийг дуудаж зургийг нь тайлбарлуулна. Энэ удаад дөхүүлсэн асуулт тавихгуй, юм хэлж өгөхгүй, магтаж урамшуулахгүй, мөн үг сануулахгүй, яг шүүгч шиг байна. Хүүхдүүд юуг чадаж байгйй, юуг чадахгүй байгаагаа мэдэрч цаашид өөрийгөө хөгжүүлэх сэдэл тэмүүлэлтэй болно.
- Энэ аргад нэмэлт өөрчлөлт оруулж болно.
Сэтгэл зүйн хувьд
- Энэ арга нь багш-суралцагчийн сэтгэл зүйн сайн харилцаа тогтооход нөлөөлөх ба багш нь эхний алхамд чиглүүлэгч, 2-р алхамд дэмжигч, 3-р алхамд үнэлэгч байж хэл сурах арга барил олгоно.
- Мөн хүүхдэд хэл сурах рефлекс тогтоно. Жишээ нь: бэлтгэл үед багш нь ямар асуулт асууж байсныг хүүхэд бодит шалгалтан дээр санаж, юун тухай ярихаа мэднэ.
- Мөн багш уурлахгүй, загнахгүй, суралцагч алдаа гаргахаас айхгүй сэтгэл зүйн хувьд таатай орчин бүрдэнэ.
- Хүүхэд, ялангуяа бага ангид, англи хэлээр текст цээжлэх гэж их эрч хүч цаг хугацаа зарцуулдаг бол энэ арга нь хүүхэд-багш хоорондын харилцаан дээр тулгуурласан арга бөгөөд зөвхөн багшийн яриаг соносх биш ихэнх цагийг хүүхдүүдийг өөрсдийг нь яриулах замаар чадвар суулгадаг. Хэл сурах нэг арга бол тухайн хэлээр нь ярих гэсэн зарчимд нийцэж байна.
- Цээжлүүлэхээс илүү үр дүнтэй байхын нэг үзүүлэлт бол автоматаар цээжилсэн хүүхдүүд цээжилсэн зүйлээсээ өөр зүйлийг маш бага ярьдаг. Тухайн хүүхэд мартах тохиолдолд бусад нь нэмж хэлэх жигд чадвартай болно.
- Багшийн асуултыг сонсож ойлгох, түүнд хариулах аргад суралцсан байна.
- Мөн энэ арга нь давтамжит арга учир хүүхдүүд өмнөх зүйлээ мартсан бол дараа нь сайжруулах бүрэн боломжтой бөгөөд давтах тоолонд шинээр эзэмшсэн үг хэллэгээ турших, хэрэглэх боломж, сэдэл төрүүлнэ.
- Багш дуудлагын болон дүрмийн алдааг байнга өөрөөр нь засуулдаг. Ингэснээр суралцагчид эхнээсээ буруу болон хазгай ярьж сурахаас зайлсхийж чадна.
- Багш суралцагчдын аль аль нь цагийг дэмий үрдэггүй, хүүхдүүдийг залхаадаггүй
- Олон үйл явдалтай, сонирхолтой зураг бэлдэх л багшийн гол үүрэг байна.
- Энэ аргыг зөвхөн англи хэлний олимпиадад оролцогчид бус өдөр тутмын хичээлд хэрэглэхэд нэн тохиромжтой. Хүн бүр л ийм аргаар хэлийг сурч чадна. Мөн багшаас тусгай ямар нэгэн авьяас шаардахгүй. Асуудал зөвхөн хугацаанд байж болно.
- Текст цээжилнэ гэдэг хэцүү гэрийн даалгавар 4-р ангийнханд хийх хэрэггүй. Учир нь суралцагчид хүссэн үр дүнгээ гэрийн даалгаваргүйгээр олж авна. Гадаад хэлийг ангид, багшийн хамтаар дадлага хийж байж хамгийн сайн сурна.
- Гэрийн даалгаварт тухайн сэдвийн хүрээнд хэрэглэгддэг үг хэллэг цээжлэх, давтах л даалгавар өгч болно
- Багш асуултыг бүр тодорхой үг, хэллэг, эсвэл хэл зүйн дүрмийн төрөл дээр дадлагажуулна. Багшийн үүрэг нь суралцагчдаас эдгээр асуултуудыг асууж тэдэнд хариултыг сануулж, санаа өгөх замаар хариу өгүүлбэр хэлэхэд нь тусалж алдаа гарсан тохиолдолд өөрөөр нь залруулах, эцсийн аргад өөрөө зач өгөх явдал юм.
- Энэ нь суралцагчдыг маш сайн төвлөрүүлж өгдөг, тэд багшийг байнга сонсож, их ярьна
- Маш завгүй, ажиллахыг шаардсан уур амьсгал дунд явагдана.
- Хугацаа чухал үүрэгтэй. Бид суралцагчдын чөлөөтэй ярих чадварыг / fluency / хөгжүүлэх гэж байгаа учир энд маш их хугацаа, хичээл зүтгэл зарцуулна.
- Суралцагчдын гаргасан алдааг өөрөөр нь засуулдаг. Гэхдээ энд ярихыг голлосон болохоос алдаа бүрийг засахыг зорилгоо болгохгүй.
- Мөн суралцагч бусдын хариултаас өөрийн алдааг олж засах боломжтой.
- Багш зөвхөн асуултанд хариулахыг заах биш харин суралцагчдыг бүтэн өгүүлбэр бүтээхэд сургаж, судалж байгаа үг болон хэл зүйн дүрмийг зөв хэрэглэхэд дадлагажуулдаг.
May 11, 2011
Орос хэлний Улсын олимпиад

Улсын аварга багш шалгаруулах орос хэлний олимпиад 2011 оны 5 дугаар сарын 4-6 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо МУБИС дээр явагдлаа. Олимпиадад аймаг, нийслэл, дүүргээсээ шалгарсан багш нар оролцсон бөгөөд манай аймгаас 5-р сургуулийн орос хэлний багш, АБТА Б. Жамьян амжилттай оролцож тусгай байр эзэлсэн байна. Аймаг орон нутгаа төлөөлөн оролцож амжилт гаргасан багшдаа нийт гадаад хэлний багш нарын өмнөөс баяр хүргэж ажлын амжлт хүсье!
Mar 15, 2011
Creative writing olympics
Англи хэл сурч байгаа, англиар ярьж бичдэг хүүхдүүдийн дунд чөлөөт илэрхийлэл, шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдлыг хөгжүүлэх үүднээс бүтээлчээр зохион бичих олимпиадыг 2003 онд Гүрж улс дахь ЭТК-ын сайн дурын ажилтнууд санаачлан зохион байгуулж эхэлсэн. Энэхүү тэмцээн 2011 оны 03-р сарын 12-ны өдөр БСГ-т болж ЕБС-ын сурагчид болон дээд сургуулийн оюутнууд оролцлоо. Эссэ бичих хугацаа нэг цаг бөгөөд өмнөх жилүүдийн сэдвээс өөр сэдвээр бичсэн. Түвшин бүр 3 өгөгдөлтэй байх бөгөөд аль нэг сэдвийг сонгон бичнэ. Тэмцээний үеэр толь бичиг болон бусад зүйл ашиглахгуй. Эссэг шүүхэд англи хэлний дүрэм чухал бус харин тухайн оролцогчийн гаргаж буй санаа нэгдүгээрт тавигдана. Шагналын хувьд улсын болон олон улсын гэсэн 2 ангилалтай. Төрөл тус бүрээс шалгарсан нэг нэг Эссэ Улсын уралдаанд оролцох бөгөөд Улсаас шалгарвал ОУ-ын уралдаанд оролцох юм. Уг уралдаанд сурагчдаа хэрхэн бэлтгэх талаар БСГ-т 1 сард болсон семинар дээр заагдсан болно. Дорнод аймгийн хувьд ЭТК-ын сайн дурын ажилтнууд шүүгчээр ажилласан.
Mar 8, 2011
Хэрлэн сумын11-р сургуулийн ГХС
Хэрлэн сумын 11-р сургуулийн Г. Эрдэнэ ахлагчтай ГХС-ын хамт олон энэ хичээлийн жилийн мэргэжил сурталчлах ажлын хүрээнд " Хэлтэй бол хөлтэй " сэдэвт үйл ажиллагаа зохион явуулжээ. Уг ажлын хүрээнд :
- 5-р ангийн сурагчдын дунд уламжлал болон зохиогддог Англи хэлний баяраа энэ жил English Village / Англи хэлний хотхон / сэдвийн дор явуулсан байна. Тэд өөрсдийн сурсан дуу шүлгээ ээж аавууддаа сонирхуулж, оньсого таалцан, уншсан үлгэр өгүүллэгээсээ жүжигчилсэн тоглолт тоглон үзүүлсэн.
- Мөн 5-р ангийн сурагчдын эцэг эхчүүдийн дунд тэдний англи хэлний мэдлэгийг сорьсон А.Х.А тэмцээнийг зохион явуулав.
- Бусад мэргэжлийн багш нарын дунд англи хэлний 3 төрлийн уралдаан явуулсан ба Математик-мэдээлэл зүйн заах аргын нэгдлийнхэн англи хэлний мэдлэг сайтай байжээ.
Feb 24, 2011
Англи хэлний шилдэг хамт олон шалгаруулах олимпиад

Англи хэлний шилдэг хамт олон шалгаруулах 10-р ангийн олимпиад 2 дахь жилдээ 2011 оны 2-р сарын 18, 24-ны өдрүүдэд боллоо. Олимпиад 2 үе шаттай явагдсан бөгөөд 1-р шатанд Чойбалсан хотын ЕБС-ын 10-р ангийн 27 бүлгийн 700 гаруй сурагчид оролцлоо. 1-р шатнаас ангийн дундаж оноогоор шалгарсан 9 анги 2-р шатанд оролцов. 2-р шатанд 230 хүүхэд оролцсон ба материалыг БСГ-аас боловсруулж гадаад хэлний арга зүйн зөвлөлийн гишүүд олимпиадыг явуулсан юм. Олимпиадын дүнг танилцуулж байна :
1. Flower сургууль 10 а анги. 27,22.оноо. Хичээл заадаг багш Е. Буд
1. 1-р сургууль 10 б анги. 22,03 оноо. Хичээл заадаг багш Г. Саранчимэг, Т. Гантулга
2. 5-р сургууль 10 а анги. 18,5 оноо. Хичээл заадаг багш Б. Мөнхцэцэг , н. Оюунбилэг
3. 8-р сургууль 10 а анги. 16,58 оноо. Хичээл заадаг багш Ж. Дэлгэрзаяа, Д. Сарнай
4. 6-р сургууль 10 б анги. 13,842 оноо. Хичээл заадаг багш Н. Цэцэгмаа
5. 12-р сургууль 10 а анги. 11,88 оноо. Хичээл заадаг багш Б. Баярмаа, З. Нарантуяа
6. Шинэ Хөгжил 10 а анги. 11,77 оноо.Хичээл заадаг багш Д. Цэцэгжаргал,Ч.Сарангэрэл
7. Хан-Уул 10 д анги. 10,57 оноо. Хичээл заадаг багш Б. Хандсүрэн,Г. Ууганчимэг
8. 11-р сургууль 10 а анги. 10 оноо. Хичээл заадаг багш С. Чулуунцэцэг, Т. Отгонсүрэн
9. 2-р сургууль 10 а анги. 5,85 оноо. Хичээл заадаг багш Э. Мөнхтуяа, Г. Түмэндэлгэр.
Feb 13, 2011
Мэргэжил дээшлүүлэх сургалт
Ц.Бурмаа,Д.Нармандах, Н.Хишигдулам, Б.Болормаа, Л.Энхбаяр, Б.Сономбалжир, С.Соёл-Эрдэнэ, Ч.Алтанцэцэг, П.Баянжаргал.
Сургалтын байр: МУБИС-ын хичээлийн Д байр, 3 давхар 302 тоот, Компьютерийн лаборатори, 308-заах арга зүйн төв. Утас - 328014
Энэхүү сургалт нь багш нарын англи хэл заах арга зүйн болон судалгааны чадварыг дээшлүүлэх, МХТ-н мэдлэг, хэрэглээг сайжруулахад чиглэгдэнэ.
Хөтөлбөрийн зорилго: Англи хэл заах арга зүйн орчин үеийн дэвшилтэд аргуудыг сургалтанд хэрэглэснээр сурах, сургах үйлийн олон төрлийн хувилбаруудыг өөрийн суралцагсдын түвшин, хэрэгцээ сонирхолд нийцүүлэн оновчтой сонгон, практик үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, тулгамдсан бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг сонгон ашиглах чадварыг хөгжүүлэхэд багш нарт мэргэжлийн туслалцаа үзүүлэх.