Mar 8, 2011

Хэрлэн сумын11-р сургуулийн ГХС



Хэрлэн сумын 11-р сургуулийн Г. Эрдэнэ ахлагчтай ГХС-ын хамт олон энэ хичээлийн жилийн мэргэжил сурталчлах ажлын хүрээнд " Хэлтэй бол хөлтэй " сэдэвт үйл ажиллагаа зохион явуулжээ. Уг ажлын хүрээнд :
  • 5-р ангийн сурагчдын дунд уламжлал болон зохиогддог Англи хэлний баяраа энэ жил English Village / Англи хэлний хотхон / сэдвийн дор явуулсан байна. Тэд өөрсдийн сурсан дуу шүлгээ ээж аавууддаа сонирхуулж, оньсого таалцан, уншсан үлгэр өгүүллэгээсээ жүжигчилсэн тоглолт тоглон үзүүлсэн.
  • Мөн 5-р ангийн сурагчдын эцэг эхчүүдийн дунд тэдний англи хэлний мэдлэгийг сорьсон А.Х.А тэмцээнийг зохион явуулав.
  • Бусад мэргэжлийн багш нарын дунд англи хэлний 3 төрлийн уралдаан явуулсан ба Математик-мэдээлэл зүйн заах аргын нэгдлийнхэн англи хэлний мэдлэг сайтай байжээ.
Дээрх үйл ажиллагаа нь англи хэлний анхан шатны мэдлэгтэй сурагч, бусад мэргэжлийн багш, эцэг эхчүүдэд голлон чиглэгдсэн байлаа.

No comments: