Sep 26, 2012

COURSE DESCRIPTION The New DORNOD Skill Building and TOEFL Course This course is designed to help Dornod English teachers develop an understanding for the Test of English as a Foreign Language / TOEFL/ to enable them to improve theior English abilities and test-taking strategies, prepare their students for the TOEFL, and succeed in taking the test themselves. MATERIALS In addition to the following materials, each participant must pay 10.000 to cover the costs of printing and copying materials and certificates. Depending on how many materials are needed, we may collect another fee in January to finish out the year. This second fee would be less than or equal to the first. - binder with divided sections / see below for details / - loose paper / a notebook is not acceptable, as this paper will go into your binder / - pen or pencil - a CD player / at home for listening assignments / RULES 1. Come to class 2. Be on time 3. Participate 4. Learn independently 5. Ask for help 6. Stay organized

Sep 3, 2012

Өвөр байгалийн хязгаарт суралцах оюутнуудыг сонгон шалгарууллаа

Дорнод аймаг болон ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Өвөр Байгалийн хязгаарын амбан захирагчийн тэтгэлгээр 5 оюутныг Чита хот дахь Уул уурхайн техникум, Бизнес технологийн коллеж, Хөдөө аж ахуй, газар тариалангийн техникум, Цэцэрлэгийн техникумд уул уурхайн инженер, уурхайн маркшейдер, цэцэрлэгийн багш, малын эмч, санитар зэрэг мэргэжлээр 2012-2013 оны хичээлийн жилээс суралцуулахаар болсон. Өвөр Байгалийн хязгаарын Мэргэжлийн боловсролын газрын орлогч дарга Галина Николаевна тэргүүтэй төлөөлөгчид 8 дугаар сарын 29-31 ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллалаа. Хоёр дахь шатны шалгаруулалтыг 8 дугаар сарын 29-нд Дорнод аймгийн БСГ- зохион байгууллаа.
Шалгаруулалтад Дорнод, Хэнтий аймгийн нийт 12 хүүхэд математик, орос хэлний хичээл, мөн ярилцлагаар шалгалт өгснөөс Дорнод аймгаас 6, Хэнтий аймгаас 4 хүүхэд тэнцэж, ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Чита хотод суралцахаар боллоо.

Jun 25, 2012

Англи хэлний сургалтад 12 багш хамрагдлаа

БСШУЯ-аас ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарын мэргэжлийн мэдлэг, заах арга зүйн чадварыг дээшлүүлэх сургалтыг 2012 оны 5-р сарын 31-ээс 6-р сарын 20- нд Төв аймгийн Чандмань сумын Баянчандмань жуулчны баазад зохион байгууллаа. Энэхүү 21 хоногийн сургалтад Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өмнөговь, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн англи хэлний багш нар оролцов. Дорнод аймгаас дараах багш нар хамрагдаж мэргэжил боловсролоо дээшлүүллээ :
  1. Д. Уянга - 1-р сургууль
  2. Ө. Гантуяа-5-р сургууль
  3. Н. Цэцэгмаа - 6-р сургууль
  4. Д. Сарнай- 8-р сургууль
  5. Г. Эрдэнэ - 11-р сургууль
  6. Б. Баярмаа - 12-р сургууль
  7. Б. Отгончимэг - Шинэ Хөгжил
  8. Б. Оюунтуул- Хан-Уул
  9. Д. Чулуундорж-Матад
  10. Г. Наранцэцэг- Цагаан-Овоо
  11. Ю. Дэлгэрцэцэг- Гурванзагал
  12. Б. Батдулам-Баян-Уул

Mar 8, 2012

Англи хэлний олимпиад

Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөрийн хүрээнд англи хэлний сургалтын чанарыг ахиулах, англи хэлний сурлагаар тэргүүний анги хамт олон шалгаруулах, стандартын хэрэгжилтийг тогтоох үүднээс БСГ-аас зохион явуулсан массын олимпиад амжилттай явагдаж өнгөрлөө. Олимпиадын 1-р шатанд Хэрлэн сумын ЕБС-ийн10, 11-р ангийн 1500 сурагч оролцсон бол 2-р шатанд сургууль бүрээс шалгарсан 472 хүүхэд оролцлоо.

Олимпиадын дүнг танилцуулвал :
11-р анги.
1. 1-р сургууль, 11 б анги, гүйцэтгэлийн оноо - 725, ангийн дундаж 23,3
2. 5-р сургууль, 11 а анги, гүйцэтгэлийн оноо -512, ангийн дундаж 17,6
3. 8-р сургууль, 11 а анги, гүйцэтгэлийн оноо -504,5 ангийн дундаж 16,2
4. 6-р сургууль, 11 б анги, гүйцэтгэлийн оноо - 332,5, ангийн дундаж 15,8
5. 12-р сургууль, 11 а анги, гүйцэтгэлийн оноо - 327, ангийн дундаж 13,8
6. 2-р сургуулт, 11 а анги, гүйцэтгэлийн оноо - 119, ангийн дундаж 11,9
7. Шинэ хөгжил , 11 а анги, гүйцэтгэлийн оноо -281,5, ангийн дундаж 11,26
8. Хан-уул сург, 11 а анги, гүйцэтгэлийн оноо - 317, ангийн дундаж 9,6
9. 11-р сургууль, 11 а анги, гүйцэтгэлийн оноо - 234, ангийн дундаж 9,36

10-р анги.
1. 8-р сургууль, 10 а анги, гүйцэтгэлийн оноо - 577, ангийн дундаж 27,4
2. 6-р сургууль, 10а анги, гүйцэтгэлийн оноо -548,5 ангийн дундаж 24,9
3. 1-р сургууль, 10а анги, гүйцэтгэлийн оноо - 851,5, ангийн дундаж 24,3
4. Хан-Уул сург, 10а анги, гүйцэтгэлийн оноо -688, ангийн дундаж 22,4
5. 5-р сургууль, 10а анги, гүйцэтгэлийн оноо -447,5, ангийн дундаж 18,6
6. 11-р сургууль, 10а анги, гүйцэтгэлийн оноо - 394, ангийн дундаж 17,1
7. 2-р сургууль, 10а анги, гүйцэтгэлийн оноо - 928, ангийн дундаж 16,6
8. 12-р сургууль, 10б анги, гүйцэтгэлийн оноо - 541,5, ангийн дундаж 15,9
9. Шинэ Хөгжил, 10в анги, гүйцэтгэлийн оноо -445,9, ангийн дундаж 15,3

Jan 26, 2012

Орос хэлний сурлагаар тэргүүлэгч ангиуд шалгарлаа


Орос хэлний хичээлийн сургалтын чанарыг дээшлүүлэх, орос хэлний сургалтыг хамгийн чанартай явуулж байгаа сургууль, багш, анги хамт олныг шалгаруулах үүднээс орос хэлний массын олимпиадыг аймгийн Боловсол соёлын газраас санаачлан зохион явууллаа. Олимпиад 2 үе шаттай явагдсан ба 1-р шатанд Хэрлэн сумын сургуулийн 1965 сурагч оролцлоо. Сургууль бүрээс ангийн дундаж оноогоор шалгарсан 8, 9-р ангийн нэг нэг анги 2-р шатанд оролцов. Олимпиадын 2-р шатанд 540 сурагч оролцосон бөгөөд 2-р шатыг орос хэлний багш нар хамтран явуулж дүнг гаргав.
8-р ангийн төрөлд:
1-р байранд 23,4 оноогоор Ж. Дэлгэрзаяа, Ө. Ганзул багштай 8-р сургуулийн 8 в анги.
2-р байранд 20,9 оноогоор оноо тэнцэж Х. Оюунсүрэн, Г. Эрдэнэтуяа багштай Хан-Уул сургуулийн 8 а, М. Оюумаа, С. Мөнгөнтулга багштай Шинэ Хөгжил сургуулийн 8 г ангиуд.
3-р байранд 20,8 оноогоор Л. Болороо, Т. Гантулга багштай 1-р сургуулийн 8 а анги.
9-р ангийн төрөлд :
1-р байранд 19,1 оноогоор П. Батсайхан, Л. Оюунтунгалаг багштай 6-р сургуулийн 9 б анги.
2-р байранд н. Ариунсанаа, Т. Гантулга багштай 1-р сургуулийн 9 а анги.
3-р байранд Б. Жамъян, Б. Болороо багштай 5-р сургуулийн 9 б ангиуд тус тус ангийн дундаж оноогоор тэргүүлжээ. Шавь нараа амжилттай сургаж байгаа багш нартаа болон сурагчдад нь ажил, сурлагын амжилт хүсье.
Англи хэлний дээрх төрлийн олимпиад 3-р улиралд явагдана.

Dec 18, 2011

Крил бичгийн бичлэгийн стандарт

Монгол улсын төрийн хэлний зөвлөлөөс крил бичгийн стандарт тогтоосон байна. Энд дарж татаж авна уу.

Dec 11, 2011

TOEFL - ийн сургалтын тухай




















Дорнод аймгийн БСГ-т Англи хэлний багш нарын TOEFL - ийн шалгалтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хэлний чадваруудыг нь сайжруулах болон тест өгөх арга барилд сургах зорилго бүхий сургалт 2011 оны 09-р сараас эхлэн явагдаж байгаа бөгөөд энэхүү сургалтад Хэрлэн сумын I, II, V, VI, VIII, XI, XII сургуулийн англи хэлний багш нар хамрагдаж байна. Сургалт долоо хоног бүрийн баасан гарагийн 14.00- 17.00 цагийн хооронд явагддаг бөгөөд багш нарыг урьдчилан бэлтгэсэн сургалтын материалаар хангаж академик хэлбэрээр явагдаж байна. Сургалтыг АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын мэргэжилтнүүд болох Жон, Каеде, Криста нар явуулж байна. Тухайн сургалтад амжилттай, таслалгүй оролцсон нийт оноо 70% авсан багш нар сертификат авах болно. Үүнд:
  • Attendance - Ирц
  • Participation - Оролцоо
  • Homework - Гэрийн даалгавар
  • Quizzes - Богино шалгалт
  • Binder - Хавтас / Оролцогч бүр хавтастай байх бөгөөд үүндээ гэрийн даалгавар, шалгалтын материал, сургалтын материал, тэмдэглэл зэргийг хийж явна.