Sep 3, 2012

Өвөр байгалийн хязгаарт суралцах оюутнуудыг сонгон шалгарууллаа

Дорнод аймаг болон ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Өвөр Байгалийн хязгаарын амбан захирагчийн тэтгэлгээр 5 оюутныг Чита хот дахь Уул уурхайн техникум, Бизнес технологийн коллеж, Хөдөө аж ахуй, газар тариалангийн техникум, Цэцэрлэгийн техникумд уул уурхайн инженер, уурхайн маркшейдер, цэцэрлэгийн багш, малын эмч, санитар зэрэг мэргэжлээр 2012-2013 оны хичээлийн жилээс суралцуулахаар болсон. Өвөр Байгалийн хязгаарын Мэргэжлийн боловсролын газрын орлогч дарга Галина Николаевна тэргүүтэй төлөөлөгчид 8 дугаар сарын 29-31 ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллалаа. Хоёр дахь шатны шалгаруулалтыг 8 дугаар сарын 29-нд Дорнод аймгийн БСГ- зохион байгууллаа.
Шалгаруулалтад Дорнод, Хэнтий аймгийн нийт 12 хүүхэд математик, орос хэлний хичээл, мөн ярилцлагаар шалгалт өгснөөс Дорнод аймгаас 6, Хэнтий аймгаас 4 хүүхэд тэнцэж, ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Чита хотод суралцахаар боллоо.

No comments: