Feb 24, 2011

Англи хэлний шилдэг хамт олон шалгаруулах олимпиад


Англи хэлний шилдэг хамт олон шалгаруулах 10-р ангийн олимпиад 2 дахь жилдээ 2011 оны 2-р сарын 18, 24-ны өдрүүдэд боллоо. Олимпиад 2 үе шаттай явагдсан бөгөөд 1-р шатанд Чойбалсан хотын ЕБС-ын 10-р ангийн 27 бүлгийн 700 гаруй сурагчид оролцлоо. 1-р шатнаас ангийн дундаж оноогоор шалгарсан 9 анги 2-р шатанд оролцов. 2-р шатанд 230 хүүхэд оролцсон ба материалыг БСГ-аас боловсруулж гадаад хэлний арга зүйн зөвлөлийн гишүүд олимпиадыг явуулсан юм. Олимпиадын дүнг танилцуулж байна :
1. Flower сургууль 10 а анги. 27,22.оноо. Хичээл заадаг багш Е. Буд
1. 1-р сургууль 10 б анги. 22,03 оноо. Хичээл заадаг багш Г. Саранчимэг, Т. Гантулга
2. 5-р сургууль 10 а анги. 18,5 оноо. Хичээл заадаг багш Б. Мөнхцэцэг , н. Оюунбилэг
3. 8-р сургууль 10 а анги. 16,58 оноо. Хичээл заадаг багш Ж. Дэлгэрзаяа, Д. Сарнай
4. 6-р сургууль 10 б анги. 13,842 оноо. Хичээл заадаг багш Н. Цэцэгмаа
5. 12-р сургууль 10 а анги. 11,88 оноо. Хичээл заадаг багш Б. Баярмаа, З. Нарантуяа
6. Шинэ Хөгжил 10 а анги. 11,77 оноо.Хичээл заадаг багш Д. Цэцэгжаргал,Ч.Сарангэрэл
7. Хан-Уул 10 д анги. 10,57 оноо. Хичээл заадаг багш Б. Хандсүрэн,Г. Ууганчимэг
8. 11-р сургууль 10 а анги. 10 оноо. Хичээл заадаг багш С. Чулуунцэцэг, Т. Отгонсүрэн
9. 2-р сургууль 10 а анги. 5,85 оноо. Хичээл заадаг багш Э. Мөнхтуяа, Г. Түмэндэлгэр.

Feb 13, 2011

Мэргэжил дээшлүүлэх сургалт

ЕБС-ын 2010-2011 оны хичээлийн жилийн 3-р улирлын сурагчдын амралт эхэлсэн өдрөөс 5 хоногийн хугацаатай Англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх кредиттэй сургалт явагдах гэж байна. Сургалтыг МУБИС-ын багш нарын баг явуулах бөгөөд зохион байгуулах багийн бүрэлдэхүүн:
Ц.Бурмаа,Д.Нармандах, Н.Хишигдулам, Б.Болормаа, Л.Энхбаяр, Б.Сономбалжир, С.Соёл-Эрдэнэ, Ч.Алтанцэцэг, П.Баянжаргал.
Сургалтын байр: МУБИС-ын хичээлийн Д байр, 3 давхар 302 тоот, Компьютерийн лаборатори, 308-заах арга зүйн төв. Утас - 328014
Энэхүү сургалт нь багш нарын англи хэл заах арга зүйн болон судалгааны чадварыг дээшлүүлэх, МХТ-н мэдлэг, хэрэглээг сайжруулахад чиглэгдэнэ.

Хөтөлбөрийн зорилго: Англи хэл заах арга зүйн орчин үеийн дэвшилтэд аргуудыг сургалтанд хэрэглэснээр сурах, сургах үйлийн олон төрлийн хувилбаруудыг өөрийн суралцагсдын түвшин, хэрэгцээ сонирхолд нийцүүлэн оновчтой сонгон, практик үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, тулгамдсан бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг сонгон ашиглах чадварыг хөгжүүлэхэд багш нарт мэргэжлийн туслалцаа үзүүлэх.

Jan 26, 2011

Гадаад хэлний багш нарын мэргэжлийн өдөрлөг







Гадаад хэлний багш нарын мэргэжлийн өдөрлөг 2011 оны 1 дүгээр сарын 21-нд Шинэ Хөгжил цогцолбор сургууль дээр боллоо. Өдөрлөгт гавьяаныхаа амралтанд байгаа орос хэлний ахмад багш нар, Дорнод аймгийн ерөнхий боловсролын салбарт ажиллаж байгаа англи, орос хэлний багш нар, Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд оролцож өнгөрсөн оныхоо амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн, мэргэжлийн шилдэг багшаа шалгаруулсан юм. Гадаад хэлний оны шилдэг багшаар 8-р сургуулийн багш Ж. Дэлгэрзаяа шалгарлаа. Оны шилдэг багшийг тодруулахдаа тухайн онд өөрийн болон шавь нарын улс, аймгийн чанартай олимпиад уралдаанд гаргасан амжилт, стандартын хэрэгжилт, сургалтын таатай орчин бүрдүүлж ажилласан байдал зэрэг хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр гадаад хэлний багш нарын арга зүйн зөвлөлөөс шалгаруулсан байна.Өдөрлөгийн үеэр Шинэ Хөгжил сургуулийн гадаад хэлний секцийн хамт олон хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан юм.

Jan 25, 2011

Гадаад хэлний багш нарын сургалт семинар боллоо.

Дорнод аймгийн БСГ-аас 1-5 дахь жилдээ ажиллаж байгаа гадаад хэлний багш нарт зориулсан сургалт семинарыг 2011 оны 1 дүгээр сарын 20, 21-ны өдрүүдэд зохион явууллаа. Сургалтанд Хэрлэн сумын 1,2,5,6,8,11,12,Хан-Уул, Шинэ Хөгжил сургуулийн багш нар, сумдаас Дашбалбар, Чойбалсан, Цагаан-Овоо сумдын англи хэлний нийт 25 багш хамрагджээ. Сургалтын хөтөлбөрт гадаад хэл заахад хэрэглэх сургалтын идэвхтэй аргууд, сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй, сурагчдын англиар бичих чадварыг дээшлүүлэх арга замууд / creative writing /, сургалтын хэрэглэгдэхүүн хялбар аргаар бэлтгэх нь, мэдээлэл харилцааны технологид тулгуурлан гадаад хэл заах арга болон Английн боловсролын систем зэрэг сэдвүүд багтсан байв. Сургалтыг БСГ-ын мэргэжилтэн Д. Хэрлэнмөрөн, Энх тайвны корпусаас Хан-Уул сургуульд ажиллаж байгаа сайн дурын ажилтан John Russel,Архангай аймгийн сайн дурын ажилтан Kaede, Дорнод дээд сургуулийн англи хэлний тэнхимийн багш нар болон Хэрлэн сумын зарим сургуулиудын гадаад хэлний секцийн ахлагч нар хамтран явуулав.

Dec 26, 2010

Сайн дурын ажилтан авч ажиллуулах тухай

Энх тайвны корпус нь гадаадын улс орнуудад нэн чухал шаардлагатай байгаа мэргэжлийн туслалцааг Сайн дурын ажилтнуудаараа дамжуулан үзүүлэх зорилго бүхий АНУ-ын засгийн газрын байгууллага юм. Монгол Улсын Засгийн Газар, АНУ-ын Засгийн Газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1991 оноос хойш ЭТК нь тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа юм.Одоогийн байдлаар СДА-ууд нь Монгол улсын ихэнх аймагт Англи хэлний боловсролын хөтөлбөр,Эрүүл мэндийн хөтөлбөр, Орон нутаг түшиглэсэн хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөр, Орон нутагт түшиглэсэн эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр гэсэн 4 чиглэлээр ажиллаж байна. 2010-2011 оны хичээлийн жилд Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад нийт 7 СДА ажиллаж англи хэлний багш нар, хамт олны болон, суралцагчдын англи хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэхээр ажиллаж байна. 2011-2012 оны хичээлийн жилд СДА авч ажиллуулах сонирхолтой сургуулийн хамт олон СДА авч ажиллуулах өргөдлийн маягтыг бөглөн жил бүрийн 2 сарын 15-ны дотор ЭТК-т илгээх ёстой. Сонирхсон байгууллага, хамт олон БСГ-ын 7 тоотод ирж өргөдлийн маягт авна уу.

Dec 12, 2010

Үндсэн сургалтын тухай

БСШУЯ-аас ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгт 5 жил тасралтгүй ажиллаж байгаа багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг 2010 оны 12 дугаар сарын 17-23 нд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн сургалтанд хүүхдийн цэцэрлэгийн болон ЕБС-ийн монгол хэл, уран зохиол, математик, мэдээлэл зүй, байгалийн ухаан, түүх, нийгмийн ухаан, зураг технологи, биеийн тамир, хөгжмийн мэргэжлийн багш нар хамрагдана. Гадаад хэл, бага анги, гэгээрэл төвийн багш, сургууль цэцэрлэгийн удирдах ажилтнууд энэ удаагийн сургалтанд хамрагдахгуй юм байна.

Oct 10, 2010

Англи хэлний сурах бичгийн багшийн ном


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн Англи хэлний хичээлд хэрэглэгдэж байгаа сурах бичгийн багшийн номнуудыг та бүгдийн хүссэн тоогоор захиаллаа. English - English 7 хүртэлх багшийн номыг Хан-Хэрлэн худалдааны төвд байрлах Адмон хэвлэлийн компанийн гэрээт борлуулагч "Номын ертөнц" дэлгүүрээс авах боломжтой.