Dec 26, 2010

Сайн дурын ажилтан авч ажиллуулах тухай

Энх тайвны корпус нь гадаадын улс орнуудад нэн чухал шаардлагатай байгаа мэргэжлийн туслалцааг Сайн дурын ажилтнуудаараа дамжуулан үзүүлэх зорилго бүхий АНУ-ын засгийн газрын байгууллага юм. Монгол Улсын Засгийн Газар, АНУ-ын Засгийн Газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1991 оноос хойш ЭТК нь тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа юм.Одоогийн байдлаар СДА-ууд нь Монгол улсын ихэнх аймагт Англи хэлний боловсролын хөтөлбөр,Эрүүл мэндийн хөтөлбөр, Орон нутаг түшиглэсэн хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөр, Орон нутагт түшиглэсэн эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр гэсэн 4 чиглэлээр ажиллаж байна. 2010-2011 оны хичээлийн жилд Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад нийт 7 СДА ажиллаж англи хэлний багш нар, хамт олны болон, суралцагчдын англи хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэхээр ажиллаж байна. 2011-2012 оны хичээлийн жилд СДА авч ажиллуулах сонирхолтой сургуулийн хамт олон СДА авч ажиллуулах өргөдлийн маягтыг бөглөн жил бүрийн 2 сарын 15-ны дотор ЭТК-т илгээх ёстой. Сонирхсон байгууллага, хамт олон БСГ-ын 7 тоотод ирж өргөдлийн маягт авна уу.

No comments: