Mar 29, 2015

Англи хэлний багш нарын семинар болов.

Боловсрол соёлын газраас англи хэлний багш нарын мэргэжил, арга зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор 3-р сарын 24, 25- ны өдрүүдэд сургалт, семинар зохион явууллаа. Сургалтад Ерөнхий боловсролын 23 сургуулийн 30 багш хамрагдав.Сургалтыг АНУ-ын энх тайвны корпусаас Дорнод аймагт ажиллаж амьдарч байгаа багш нар болон, 1, 8 дугаар сургуулийн зарим багш нартай хамтран зохион явууллаа. Сургалтад оролцогчдын үнэлгээгээр сургалт үр дүнтэй боллоо гэж дүгнэгдсэн бөгөөд судалгааны асуулгаар дараагийн сургалт, семинарын чиглэлээ тодорхойлж байна.


No comments: