Mar 4, 2014

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/287 дугаар тушаалаар батлагдсан " Сургуулийн өмнөх боловсрол болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх " журмын хэрэгжилтыг хангах зорилгоор сургалтууд явагдаж байгаа билээ. Англи хэлний эхний жилдээ ажиллаж буй багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт 2014 оны 3 дугаар сарын 18-аас 27-ны өдрүүдэд Багшийн хөгжлийн ордны 605 тоот танхимд болно. Дорнод аймгаас дараах багш нар хамрагдана :
1. Мөнхсайхан Хулан - Шинэ Зуун сургуулийн багш
2. Дугар Мягмар - Нэгдүгээр сургуулийн багш
3. Болдбаатар Мөнхтуяа - Арванхоёрдугаар сургуулийн багш
4. Гансүх Ганцэцэг - Чулуунхороот сумын багш
 5. Лхагва-Очир Өлзиймаа - Хан-Уул сургуулийн багш. Үндсэн сургалтыг зохион байгуулахтай холбогдуулан дараах зүйлүүдийг зөвлөж байна: Үүнд: - Сургалтанд хамрагдах багш нар сургалт болох газар 1 өдрийн өмнө очсон байх - Судалгаанд нэр байхгуй болон 2 ба түүнээс дээш жил ажилласан багш ирсэн тохиолдолд батламж, томилолт, унааны зардал олгогдохгуй - Сургалтад оролцогчид унааны албан ёсны ирэх, буцах баримт, томилолтын хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын хуулбар / нүүр, даатгал төлсөн хэсэг, ажилд орсон захирлын тушаалтай хэсгийн хуулбар / зэрэгтэй очно.

No comments: