Feb 8, 2010

ХИС - ийн магистрын сургалтын диплом хамгаалалт












































Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн магистрын суралтын диплом хамгаалалт 2010 оны нэгдүгээр сарын 22, 23,24 -ны өдрүүдэд явагдлаа. Орон нутаг дахь магистрын сургалтын диплом хамгаалалтыг ХУИС -ийн захирлын тушаалаар баталсан диплом хамгаалуулах доктор, профессорын баг хэрэгжүүлэв. Бүрэлдэхүүнд ХУИС -ийн Мониторингийн албаны дарга доктор, профессор Л. Эрдэнэтуяа, Европ хэл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, профессор К. Чулуунхишиг, эдийн засгийн ухааны доктор, профессор Л. Болдбаатар нар байв. Магистрын зэрэг горилох дипломын ажлаа амжилттай хамгаалсан магиструуддаа баяр хүргэе!

Jan 17, 2010

ХИС - ийн магистрын сургалтын диплом хамгаалалт


ХИС - ийн магистрын сургалтын диплом хамгаалалт 2010 оны 01-р сарын 22, 23, 24 - ны өдрүүдэд болно. Магистрантууд 2010 оны 01-р сарын 22-ны өдрийн 16,00 цагт 5-р сургууль дээр ирсэн байх ёстой. Хамгаалалтанд PC, LCD хэрэглэж болно. Амжилт хүсье!

Jan 5, 2010

5-р сургуулийн ГХС

Тавдугаар сургуулийн О. Отгонзул ахлагчтай ГХС хамт олон " Гадаад хэлний нэрэмжит 7 хоногийн аян " -ны хүрээнд 2009 оны 12-р сарын 14-өөс 18-ны хооронд дараах арга хэмжээ зохион байгуулсан байна. Үүнд :
1. Сургуулийн Англи болон Орос хэлний хичээлийн аварга суралцагчдыг тодруулсан
2. 9-р ангийн суралцагчдын дунд Англи гар бичмэл үсгийн уралдаан
3. 10-р ангийн суралцагчдын дунд орчуулгийн уралдаан
4. 11-р ангийн суралцагчдын дунд шилдэг нэвтрүүлэгч шалгаруулах " The best
presenter " тэмцээн
5. 7-р ангийнхны дунд " Let`s change information " тэмцээн
6. 8-р ангийнхны дунд "Написать поздравления " тэмцээн тус тус зохион явуулжээ. Мөн Англи хэлний бус бусад мэргэжлийн багш нарын дунд " Funny English " тэмцээн зохион байгуулсан ба тэмцээнд тус сургуулийн эмч Ганганцэцэг түрүүлж, сургуулийн захирал Б. Туяа удаалж англи хэлэнд сайн гэдгээ харууллаа.

Dec 29, 2009

ХИС - ийн магистрын хамгаалат

Хүмүүнлэгийн Ухааны ИХ сургуулийн магистрын сургалтын диплом хамгаалалт 2-р улирлын суралцагчдын амралтаар явагдана. Иймд магистрантууд удирдагч багш нартайгаа эргэн холбогдож диплом хамгаалатын ажилдаа бэлтгэнэ үү.

Dec 7, 2009

Багшлах эрх олгох, хасах журам

Багшлах эрх олгох, хасах журам

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгуулагын багшид багшлах эрх олгох, хасах журам 2008 оны 11-р сарын 13-ны өдөр гарсан билээ. Багшлах эрхийн үнэмлэхээ хараахан аваагүй байгаа багш нарт уг журмыг файл хэлбэрээр татаж авах боломжтойгоор блогтоо байршууллаа. Энд дарж татаж авна уу.

Dec 3, 2009

Англи - Орос хэлний сургалтын загвар хөтөлбөр

Англи - Орос хэлний багш нарт зориулж сургалтын загвар хөтөлбөр гаргалаа. Багш нар сургалтын хөтөлбөр хийхдээ жишээ авч болох юм. Хөтөлбөрт шинээр нийгэм соёлын чадамж, сурах арга барил гэсэн зүйл орсон байгаа. Багш нар хөтөлбөртөө заавал оруулсан байх шаардлагатай. Энд дарж файл хэлбэрээр татаж авна уу.

Nov 4, 2009

Хэрлэн сумын VI сургууль

VI сургууль англи хэлний номын сантай боллоо.

Хэрлэн сумын VI сургуульд Олон улсын Энх тайвны корпус байгууллагаас 2006-2008 онуудад ажиллаж байсан англи хэлний сайн дурын ажилтан Сара Густафсан болон тус сургуулийн англи хэлний багш нарын санаачлагаар " Англи хэлний номын сан " байгуулах төсөл бичсэн нь батлагдаж Энх тайвны корпус, АНУ-ын элчин сайдын яамнаас санхүүжилт хийгдэн иж бүрэн номын сан байгуулагдаж 10 сард нээлтээ хийн үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Нээлтэнд БСГ-ын гадаад хэлний мэргэжилтэн Д. Хэрлэнмөрөн оролцож тус номын санд номын хандив өргөлөө. Тус номын санд олон улсын хандивын байгууллагуудаас захиалж авсан англи хэл дээрх 300 гаруй хүүхдийн ном, багш нарт зориулсан 50 орчим заах аргын ном, Хаан банк болон Азийн сангаас хандивлагдсан 200 гаруй шинжлэх ухаан, танин мэдэхүйн номууд байхаас гадна төслийн хүрээнд зарим төрлийн толь бичиг, дүрмийн ном зэргийг багш суралцагчдын хэрэгцээнд худалдан авч баяжуулжээ. Түүнээс гадна тус номын санд гадаад хэл заахад хэрэглэгдэх техник хэрэгсэл / TV, DVD player, CD, болон интернэтэд холбогдсон компьютер / зэргийг байрлуулсан ба сургуулийн зүгээс ангийн дотоод засварын ажлыг бүрэн хийсэн байна.

VI сургуулийн ГХ секц