Oct 10, 2010

Англи хэлний сурах бичгийн багшийн ном


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн Англи хэлний хичээлд хэрэглэгдэж байгаа сурах бичгийн багшийн номнуудыг та бүгдийн хүссэн тоогоор захиаллаа. English - English 7 хүртэлх багшийн номыг Хан-Хэрлэн худалдааны төвд байрлах Адмон хэвлэлийн компанийн гэрээт борлуулагч "Номын ертөнц" дэлгүүрээс авах боломжтой.

Sep 30, 2010

Рабочая тетрадь

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 7, 8 дугаар ангийн орос хэлний хичээлд хэрэглэгдэх сурах бичгийн дасгал ажлын дэвтэр нийлүүлэгдсэн тул БСГ-т ирж захиалсан тоогоороо авна уу.

Sep 22, 2010

Рабочая тетрадь


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 7,8-р ангид хэрэглэх орос хэлний хичээлийн сурах бичгийн дасгал ажлын ном захиалагдлаа. Багш нар суралцагчдааса авсан захиалгын тоогоор ном нийлүүлэгдэнэ. Ирэх долоо хоногт дасгал ажлын дэвтэр ирэх байх.

May 12, 2010















" Lets`s study English " англи хэлний тэмцээн 2010 оны 5 дугаар сарын 4-нд Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургууль дээр явагдлаа. Тэмцээнд 8-р ангийн сурагчид оролцсон бөгөөд Хэрлэн сумын I, II, V, VI, VIII, XI, XII, Хан-Уул болон Номт Наран сургуулиуд оролцлоо. Тэмцээнийг БСГ-ын гадаад хэлний мэргэжилтэн Д. Хэрлэнмөрөн, VSO олон улсын байгууллагийн мэргэжилтэн Dala Webster нар шүүн явуулав. Тэмцээний :
1-р байранд 165 оноогоор XII сургуулийн баг, 2-р байранд 141 оноогоор Хан-Уул сургуулийн баг, 3-р байранд 131 оноогоор VIII сургуулийн багууд тус тус шалгарчээ. Тэмцээнд оролцсон нийт сурагчид, шавь нараа бэлтгэн оролцуулсан багш нарт удахгуй болох төгсөх болон анги дэвших шалгалтандаа амжилт гаргахыг хүсье.

May 11, 2010

Мы изучаем русский язык орос хэлний тэмцээн явагдлаа


" Мы изучаем русский язык" орос хэлний тэмцээн 2010 оны 4-р сарын 30-нд Хэрлэн сумын 5-р сургуулийн урлагийн зааланд явагдлаа. Тэмцээн удирдамжийн дагуу 2 шаттайгаар явагдсан бөгөөд онооны дарааллаар :
1-р байранд 255 оноогоор 12-р сургуулийн баг
2-р байранд 158,5 оноогоор 8-р сургуулийн баг
3-р байранд 108 оноогоор Хан-Уул сургуулийн баг тус тус шалгарлаа. Тэмцээд оролцсон нийт сурагчид болон хүүхдүүдээ бэлтгэн оролцуулсан багш нарт амжилт хүсье.

Apr 8, 2010

Англи, Орос хэлний тэмцээн


Уламжлал болон явагддаг англи хэлний " Let`s study English" , орос хэлний " Мы изучаем Русский язык " тэмцээнүүд удахгуй зохион байгуулагдах гэж байна. Орос хэлний тэмцээн 2010 оны 4 дүгээр сарын 30 - нд 10 цагаас I сургуульд, англи хэлний тэмцээн 2010 оны 5 дугаар сарын 4- нд Хан-Уул сургууль дээр тус тус болно. Тэмцээний удирдамжийг дараах холбоосон дээр дарж татаж авна уу. Англи хэл болон Орос хэл. Лавлах утас : 93065100

Apr 5, 2010

Төрөлжсөн олимпиад

Аймгийн төрөлжсөн олимпиад 2010 оны 03-р сарын 31, 4-р сарын 1,2 - ны өдрүүдэд Шинэ Хөгжил цогцолбор сургууль дээр явагдлаа. Гадаад хэлний төрөлд амжилттай оролцсон багш, суралцагчдыг танилцуулж байна.

АНГЛИ ХЭЛ. IX анги
  • 1 - р байр Ганчимэг Анударь / I сургууль /
  • 2 - р байр. Октябрь Золзаяа / Гурванзагал сум /
  • Өлзийбаяр Оюунтөгс / Flower сургууль /
XI анги.
  • 1 - р байр. Төмөрхуяг Золбоо / I сургууль /
  • 2 - р байр. Ганбаяр Азжаргал / Номт Наран сургууль /
  • 3 - р байр. Нямлхагва Өлзий / Flower сургууль /
Багш.
  • 1 - р байр. Дуламцоо Сумьяа / Хан-Уул сургууль /
  • 2 - р байр. Ширбазар Өргөнбаяр / XI сургууль /
  • 3 - р байр. Тунгалаг Гэрэлмаа / V сургууль /
ОРОС ХЭЛ. IX анги.
  • 1 - р байр. Сүхбаатар Хэрлэн / XII сургууль /
  • 2 - р байр. Бямбажав Батхорол / I сургууль /
  • 3 - р байр. Өсөхбаяр Чинтайх / Номт Наран сургууль /
XI анги.
  • 1 - р байр. Батболд Цэрэндулам / Хан -Уул сургууль /
  • 2 - р байр. Н. Отгонбаяр / VIII сургууль /
  • 3 - р байр. Б. Нарантунгалаг / Баян-Уул сургууль /
Гүнзгий төрөлд. Б. Батбаяр / I сургууль /

Багш.
  • 1 - р байр.Хорлоо Оюунсүрэн / Хан -Уул сургууль /
  • 2 - р байр. Бамуу Жамъяан / V сургууль /
  • 3 - р байр. Жанчивдорж Дэлгэрзаяа / VIII сургууль /
Нэгдүгээр байр эзлэн улсын олимпиадад аймаг орон нутгаа төлөөлөн оролцохоор болсон багш, суралцагчиддаа амжилт гаргахыг хүсэн ерөөе!
Англи, орос хэлний олимпиадын III даваа Улаанбаатар хотноо V сарын 8 - 9 өдрүүдэд болно.