БСШУЯ-ны Орос хэлний олимпиад зохион
байгуулах хорооноос ирсэн удирдамжийн дагуу энэ жилийн орос хэлний олимпиад
2015 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр Хэрлэн сумын 8 дугаар сургууль дээр
амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Учир нь ОХУ-ын их, дээд сургуульд ОХУ-ын
засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол иргэдийн материалыг 2015 оны 3 дугаар
сарын 15-ны дотор Москвад хүргүүлэх шаардлагатай уялдуулан олимпиадын хугацааг
нийтэд нь наашлуулсан юм. Олимпиад 9 дүгээр анги, 12 дугаар анги, багш гэсэн
төрлүүдээр явагдсан бөгөөд нийт 60 оролцогч орос хэлний мэдлэг, чадвараа
сорьсон юм. Улсын олимпиадын 3-ын даваа 2015 оны 3 дугаар сарын 4-6 ны өдрүүдэд Улаанбаатар
хотноо явагдана. Аймгийн олимпиадын аваргуудыг танилцуулж байна.
9 дүгээр ангийн төрөлд :
1
дүгээр байр - Адьяасүрэн Хонгорзул – 8 дугаар сургууль
2
дугаар байр – Энхцэцэг Мөрөн – Шинэ Хөгжил сургууль
3
дугаар байр – Батсүх Мөнхзаяа – 8 дугаар сургууль
12 дугаар ангийн төрөлд
:
1
дүгээр байр – Хадборгил Номин – 1 дүгээр сургууль
2
дугаар байр – Соёлмаа Аззаяа – 6 дугаар сургууль
3
дугаар байр – Бадам Нямтуяа – Хан-Уул сургууль
Багш төрөлд :
1
дүгээр байр – Төмөр Сүхбаатар – Flower сургууль
2
дугаар байр – Жанчивдорж Дэлгэрзаяа – 8 дугаар сургууль
3 дугаар байр – Жунай
Очирсүрэн – Шинэ Хөгжил сургууль