" Lets`s study English " англи хэлний тэмцээн 2010 оны 5 дугаар сарын 4-нд Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургууль дээр явагдлаа. Тэмцээнд 8-р ангийн сурагчид оролцсон бөгөөд Хэрлэн сумын I, II, V, VI, VIII, XI, XII, Хан-Уул болон Номт Наран сургуулиуд оролцлоо. Тэмцээнийг БСГ-ын гадаад хэлний мэргэжилтэн Д. Хэрлэнмөрөн, VSO олон улсын байгууллагийн мэргэжилтэн Dala Webster нар шүүн явуулав. Тэмцээний :
1-р байранд 165 оноогоор XII сургуулийн баг, 2-р байранд 141 оноогоор Хан-Уул сургуулийн баг, 3-р байранд 131 оноогоор VIII сургуулийн багууд тус тус шалгарчээ. Тэмцээнд оролцсон нийт сурагчид, шавь нараа бэлтгэн оролцуулсан багш нарт удахгуй болох төгсөх болон анги дэвших шалгалтандаа амжилт гаргахыг хүсье.