Англи хэлний онлайн олимпиадын зорилго нь бага зардлаар харьцангу олон тооны багш, суралцагсдын англи хэлний түвшинг богино хугацаанд бодитоор тогтооход оршино.
Зохион байгуулалт
- Олимпиад нь сургууль, багш нар, суралцагсдын дунд 1 үе шаттайгаар их сургууль, коллежи болон ерөнхий боловсролын сургууль гэсэн 2 ангиллаар явагдана.
- Олимпиадад англи хэлний сургалтын лаборатори хуваарилагдсан 8 их сургууль, коллежид англи хэлний онлайн хичээл зааж буй 8 багш, мөн тухайн сургууль тус бүрээс 20 буюу нийт 160 оюутан хамрагдана. Оюутнуудыг англи хэлний мэдлэгээс нь хамааруулан курс харгалзалгүйгээр сонгон онлайн олимпиадад оролцуулж болно.
- Ерөнхий боловсролын 184 сургуульд англи хэлний онлайн хичээл зааж буй 184 багш, 3680 суралцагчид хамрагдана. Суралцагчдыг англи хэлний мэдлэгээс нь хамааруулан анги харгалзалгүйгээр сонгож болно.
- Суралцагч, оюутнуудыг онлайн олимпиадад зориулж тусгайлан үүсгэсэн мэдээллийн санд олимпиад явагдах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө бүртгүүлнэ.
- Англи хэлний олимпиадыг 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутанд нэгэн зэрэг зохион байгуулна.
- Олимпиадын үйл ажиллагаанд аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол соёлын газрууд болон сургуулиуд хөндлөнгийн хяналт тавин ажиллах болно.